avatar

Нянд нүд байсан бол биесээ харах байсан уу?

2011-03-12,09:45
Нянд нүд байсан бол биесээ харах байсан уу? Үгүй, нян “ахан дүүсээ” харах боломжгүй. Яагаад гэвэл нүд жирийн эрхтэн биш. Нянг нүдтэй болгоход маш олон амьд эс шаардлагатай. Харин нянд ийм эс нэг л байдаг. Нэг л байдаг гэхийн учир нь нян өөрөө нэг эст амьтан. Гэхдээ ямар нэгэн ид шид тохиолдож нян бичил нүдтэй болчихвол яах бол? Тэгсэн ч нянгууд нэг нэгнээ олж харж чадахгүй. Яагаад гэвэл харахын тулд зөвхөн нүд байхад хангалттай биш. Нүд зөвхөн гэрэл хүлээж авдаг байхад хараа нь мэдрэмж шаарддаг. Өөрөөр хэлбэл харах гэдэг нь мэдрэлийн тогтолцооны маш нарийн үйл ажиллагааны үр дүн юм. Харах үйл явц нь зөгийн нэгэн адил ухамсарлагдаагүй мэдрэлийн системээр үүсгэгдэж мөн муурынх шиг олон талсттай, ер бусын ухаалаг тогтолцоотой байж болно. Харин нян шиг ямар ч мэдрэлийн тогтолцоогүй энгийн биетэд нүд байгаад ч нэмэргүй аж. Мэдрэлийн тогтолцоотой болчихвол ч өөр хэрэг л дээ.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xaax