
Урт наслалтын нууц болсон 9 чухал хоол хүнс
Урт наслалтын нууц болсон 9 чухал хоол хүнс Хэрэглэгчийн үнэлгээ: / 2 Муу Сайн Эрүүл мэнд Бичсэн Ундрал Магадгүй та хүний биед нэн хэрэгтэй хоол хүнсийг олныг сонсож байсан биз. Харин урт наслалтын нууц болсон хоол хүнсний талаар сонсож байсан уу? Хэрвээ та сонирхож байвал уншаад үз. 1. Броколь байцаа Мэргэжилтнүүдийн олж илрүүлсэнээр броколь гэх энэ байцаа нь жүржнээс илүү витамин С , аяга сүүнээс илүү калцитай, их хэмжээний антиоксидант агуулдаг аж. Ашиг тус: Гол давуу тал нь хорт хавдартай тэмцэгч бодисыг ихээр агуулдаг явдал. Түүнээс гадна нүдний болор цайх, зүрхний шигдээс, үе мөчний үрэвсэлээс хамгаалах ба шарх сорив хурдан анихад тусалж, олон төрлийн бактери, вируснаас хамгаалдаг. 2. Chamomile (Чамомил) Чамомил бол хонин нүдэн цэцэгний нэгэн төрөл бөгөөд эмчилгээний зориулалтаар хэрэглэгддэг. Ашиг тус: Энэ ургамалын гол үйлчлэл нь нерв буюу мэдрэлийг амраах явдал учир хүнийг стресс, дарамтаас гаргах чадалтай. Стрессд орохгүй байна гэдэг нь стрессээс үүдэн үүсдэг өвчинүүдээс урьдчилан сэргийлнэ гэсэн үг. Ямар ч байдлаар хэрэглэх боломжтой бөгөөд ногоон цайтай адил халуун усанд хийгээд ууж болдог. 3. Цангис Цангис нь витамин С, антиоксидантаар баялаг. Ашиг тус: Цангис нь шээс бэлгийн замын үйл ажиллагаанд маш их тустай ба хорт хавдараас урьдчилан сэргийлж, элдэв нян бактери биерүү орохоос сэргийлдэг байна. Жимс нь өөрөө маш эсгэлэн гашуун учир хэрэглэхдээ өөр төрлийн зүйлстэй хольж хэрэглэвэл зохимжтой байдаг юм. 4. Загасны тос Оmega-3 гэж та сонсож л байсан байх. Витамин маягаар хүмүүс ихээр хэрэглэгдэг шүү дээ. Тогтмол хэрэглэх нь цусандах холестеролын хэмжээг багасгаж, зүрхний шигдээс, судасны бөглөрлөөс хамгаалдаг байна. 5. Лемон Мэдээж лемон их хэмжээний витамин С агуулдаг. Ашиг тус: Витамин С биеийн дархлааг дэмжихээс гадна нүүрний арьсыг цайруулж толигор болгодог. Тэгхээр лемон байнга хэрэглэх нь арьсны гоо сайхныг хамгаалах болно. Түүнчлэн яр шарх анихад туслах, тэр дундаа аман дотор гарсан шарх, идээнд ач тустай. 6. Сонгино Шинжээчид мөн сонгиныг витамин С, антиоксидант, хүхрээр баялаг гэж үздэг. Сармисыг биенд хэрэгтэй гэж ихээр ярьдаг ч сонгиныг дурдах нь ховор. Гэтэл сонгинонд мөн хүнд хэрэгтэй олон зүйлс байдгаас гол үйлчлэл нь хорт хавдараас хамгаалдаг явдал. Сонгины үйлчлэлийг сайн байлгая гэвэл аль болох бүрэн болголгүй идээрэй. 7. Улаан буудай Улаан буудайнд калци ихээр агуулагддаг гэвэл та итгэх үү? Тэгвэл улаан буудай үнэхээр их хэмжээний калци агуулдаг юм байна. Тэгхээр хүний яс, шүдэнд онцгой ач тустай. 8. Улаан лооль Улаан лооль нь биеийн дархлааг дэмжих ба биед элдэв янзын нян бактери тархахаас сэргийлэх ба хавдар, тэр дундаа түрүү булчирхай, уушиг, бүдүүн гэдэсний хорт хавдараас сэргийлдэг байна. 9. Ногоон цай Ногоон цай А, С, Е витамин, антиоксидантаар баялаг байдаг. Ашиг тус: Ногоон цай нь хорт хавдартай тэмцэхдээ бусад бүх зүйлсээс гарамгай байж чаддаг. Учир нь ногоон цайны найрлага нь эд эсийг хавдар болохоос сэргийлдэг аж.. Түүнчлэн дархлааний системийг дэмжиж, зүрхний өвчинөөс хамгаалдаг. Ногоон цайг уухдаа аль болох халуун усанд хийх хэрэгтэй ба удаан байлгах тусам үйлчилгээ сайн байх болно шүү. Энэ нь тухайн хvний гарын ур дvйгээс гадна сэтгэмж, шинийг зохион бvтээх чалварыг нь харуулж байдаг. Тиймээс бид энэ булангаараа залуу тогооч нарыг чимэглэх урлагт суралцахад нь бага ч болов туслах vvднээс жимс, ногоогоор хэрхэн чимэглэл хийхийг зургаар vзvvлж байна. Ходоод хогийн сав биш". Монголчуудын хооллох урлаг дэлхий нийтээс хоцорч байгаа нь тодорхой юм. Төрөл бvрийн л хvнсийг ходоод руугаа чихсэнээс болж янз бvрийн өвчтэй болдог. сурталчилгаа » Тийм ч учраас ямар төрлийн хvнсний зvйлийг яаж хэрэглэвэл зохистой болохыг сонирхуулж байна. 1. Шарсан vхрийн мах болон төмсийг хольж идэхгvй байх: Шарсан vхрийн мах болон төмсийг хольж идвэл ходоод гэдэсний чадавхид муугаар нөлөөлдөг. 2. Сонгиныг дvфvтэй хольж идэхгvй байх: Дvфvд хадгалагдаж байгаа кальци болон сонгинын доторхи өвсний хvчил нийлээд өвсний хvчлийн кальци болж ходоодны шингээлтийг харшилдаг. 3. Буурцгийн ээдмийг өндөгтэй хольж идэхгvй байх: Өндөгний уураг болон буурцгийн ээдэм дэх инсулин нийлбэл энэ хоёр эдийн шим тэжээл алдагддаг. 4. Өндгийг цайнд чанахгvй байх: Цайнд амьд бодисын шvлт байхаас гадна бас хvчлийн эд агуулагдаж байгаа тул эдгээр нийлмэл эд нь өндөгний төмрийн элементтэй нийлбэл шингээлтэд муу. 5. Шарсан өндгөнд амтны охь vйхгvй байх: Тахианы шарсан өндгөнд амтны охь vйвэл тахианы өндөгний жинхэнэ vнэр амт нь өөрчлөгдөх буюу дарагддаг юм. 6. Улаан лууван болон цагаан лууванг хольж идэхгvй байх: Цагаан лууванд маш их амин дэм С агуулагдаж байдаг, гэвч улаан лууванд агуулагдаж байгаа чийг бамыг эсэргvvцэх хvчлийн эд нь амин дэм С-д харш нөлөө vзvvлдэг байна. 7. Лууван болон жимсийг хольж идэхгvй байх: Лууван зэрэг хvнсний ногоо нь ходоодонд янз бvрийн хvчил бий болгодог. Энэ vед жимс идэх юм бол жимсэнд агуулагдаж байдаг гуулийн vрлийн эд нь гэдэс ходоодны бактерт задарч хvний бие цогцыг таргалуулах юм уу бамбай булчирхайг том болгодог байна. 8. Далайн гаралтай хvнсний зvйлийг жимстэй хольж идэхгvй байх: Далайн гаралтай хvнсний зvйлд уураг болон кальц зэрэг шим тэжээлтэй зvйл элбэг байдаг, хэрэв хvчиллэг зvйл их агуулагдсан жимстэй хольж идвэл гэдэс өвдөх, бөөлжих, дур гутах зэрэг илрэл гардаг юм. 9. Yнээний сvvг жvржтэй хольж идэхгvй байх: Сvvний уураг нь жvржинд агуулагдаж байгаа жимсний хvчил болон амин дэм С-тэй нийлбэл эгшин хатуурч ходоод гэдэсний шингээлтэд нөлөөлдөг. 10. Шар лууванг архитай холихгvй байх: Шар луувангийн В эд нь спирттэй холилдвол хэн хvнийг элэгний өвчинд нэрвэгдvvлэх аюултай. 11. Цагаан архийг хийжvvлсэн ундаатай хольж уухгvй байх: Энэ хоёр хатуу зөөлөн ундааг холивол, нvvрсхvчлийн хий бий болж, ходоод, элэг, бөөр зэрэгт хvнд ноцтой нөлөөлж, зvрх тархины судасыг гэмтээдэг байна. 12. Max идсэнийхээ дараа цай уухгvй байх: Max болон далайн гаралтай хvнсний зvйл зэрэг уураг ихтэй идээ будааг идсэнийхээ дараа цай уухгvй бол биед ашигтай, цайнд агуулагдаж байдаг vлэмж хэмжээний даннийн хvчил нь уурагтай нийлээд даннийн хvчлийн уураг бvрдvvлж, гэдэсний ажиллагааг удаашруулдаг байна. Хоол хvнс : » Бид яасан өөртөө хайргvй юм бэ ________________________________________ 2007-12-22 15:15:08 , Мэдээний дугаар: #81305 Бид яагаад өөрсдөдөө ийм харгис ханддаг юм бэ. Vр хvvхэддээ хvртэл хайхрамжгvй, хvйтэн хандана. Хайртай, амь амьдралын минь утга учир гэчихээд өөрсдөө аяганд нь "хор" хийгээд байна. Сайн сайхан амьдрахын бөөн хvсэл мөртөө өдөр бvр өөрийгөө "хордуулж" ходоод гэдэс, бие махбодийнхоо хэр тэсвэртэйг шалгана. Vvний vр дvнд мөнгөөр худалдаж авсан тэр "хорнууд" хэргээ гаргаж, эмнэлэг, цаашлаад бvр өнөө "хэцvv нэртийг" зориход хvрдэг. Муу ёр гэж битгий бодоорой. Хvн гэдэг "амьтныг" эрvvл энх, урт удаан наслахад тэтгэж, тэжээж байдаг гол зvйл бол эрvvл, зөв хvнс, зохистой хооллолт. Хvн хөгшрөөд vхдэггvй, харин өвчлөөд vхдэг гэж шинжлэх ухаан дуугардаг болж. сурталчилгаа » Гэтэл хvн төрөлхтөний өвчлөлийн 80-аас дээш хувь нь хоол хvнснээс vvдэлтэй гэнэ. Монголчуудын дундаж наслалт ердөө 65. Эмэгтэйчvvд 68 хvрч хадан гэртээ харьдаг бол эрчvvд 62 насалдаг гэсэн баримт байна. Ингэж цөөн насалдгийн гол шалтгаан нь өвчин. Өвчин эмгэг vvсгэж байгаа нөлөөллийн 80 гаруй хувь нь зохисгvй хооллолт гэдгийг анагаах ухаан батлаад байгаа. Гэтэл бид ихэнхдээ vvнийг мэдсээр, сонссоор байж хоол, хvнсэндээ хэрэг болгон анхаардаггvй, идэх, уухаа сонгох, зөв хооллох тухай мэдлэгтэй болохыг "цаг vрсэн дэмий ажил" гэж vзэн хойш тавьж, "олдсоныг нь идэх" гэсэн зарчмыг барьсаар ирлээ. Гэтэл орчин цагийн соёлт хvн төрөлхтөн амьдрахын тулд, эрvvл энх, урт удаан наслахын тулд бие организмаа эрvvл, цэвэр хоол хvнсээр хангадаг, тэгэхдээ бvр энэ амьдралаас авч байгаа таашаалаа нэмэхийн тулд хоол хvнсийг урлагтай, соёлтой хэрэглэж хэвшээд удаж байгаа. Харин монголчууд бид хоол хvнсийг хэрхэн хэрэглэх талаар юу боддог, ямар мэдлэгтэй, хэрхэн ханддаг бэ. Бидний бие организмд ямар хоол хvнс чухал хэрэгтэй амин дэмийг өгч чаддаг, бас ямар нь хоол биш хор болж байдаг, ямар хоолны vеэр юу уух тохиромжтой талаар бид ер нь мэдэх билvv. Бидэнд хэн ч энэ тухай заалгvй өдий хvрсэн шvv дээ. Эцэг эх маань цагаан идээ, мах, гурилаас өөр хvнсгvй vед төрж өссөн, бид болохоор дэлгvvрийн лангуун дээр давс, гоймонгоос өөр бараагvй vед хvн болж төлөвшсөн, амьдралынхаа талыг дунд сургууль, их, дээд сургуульд номын дуу сонсч өнгөрөөдөг хэдий ч хэн ч бидэнд хэрэг болгон зөв хооллох тухай хэн ч зааж зөвлөж байсангvй. Ардчилал эхлээд 18 жил өнгөрсөн ч ширээ сандлын дайн хийсээр хvнээ мартсан төр засаг, боловсролын гажиг систем хvнийг амьдруулагч шим тэжээл хоол хvнсийг хэрхэн зөв хэрэглэж хэвшvvлэх талаар "хуруугаа ч хөдөлгөсөнгvй". Тиймээс монгол хvvхэд залуус химийн томъёонд гарамгай мөртлөө, амьдралын томъёонд улаан нойл, зөв, эрvvл, бас соёлтой хооллох тухай "А" ч vгvй амьдралд хэл тавьж, живсээр. Мөргөлдөөн Бидний өвөг дээдэс нvvдэлчин амьдралдаа зохицсон зөв хооллох соёлтой байж. Зунд нь сvv цагаан идээгээ хэрэглэж, өвлийн тэсгим хvйтэнд царцдаггvй, илчлэгтэйг нь бодож адууны махыг тvлхvv идэж гэх мэтээр ухаалгаар хооллосоор иржээ. Харин одоо бид суурин амьдралд шилжээд байна. Хотын партай байшинд амьдарч, гэрээс гараад унаанд сууж, тохитой офисст ихэнхдээ суугаа байдлаар ажилладаг бид өвөг, дээдэс, хөдөөгийн ахан дvvсийнхээ адилаар мах, гурил голдуухан идээд байхаар адуу, малынхаа хойноос гvйж байгаа биш, өөхөлж таргалаад, зvрх судасны өвчинд өртөөд болохыг байлаа. Хvн амын өвчлөлийн 38,3 хувь нь зvрх судасны, 18,4 хувь нь янз бvрийн хорт хавдраар өвчилж, энэ тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа тухай эмч нар халаглаж байна. Суурин амьдрал гэдэг өөрийн гэсэн дэг жаягтай. Энэ дэг жаягийг сахиж, хамгийн наад зах нь идэж, ууж байгаадаа ухамсартайгаар хандахгvй бол эрvvл бие, саруул ухаантай амьдарч чадахгvйд хvрсээр. Яг одоо нийслэлд маань хот, хөдөөгийн соёл хоорондоо "тvс" хийтэл мөргөлдөж байна. Ардчиллын ачаар хил хязгаарын хаалт тавигдаж, дэлхийн өнцөг булан бvрээр зорчиж, нvднийхээ хөшгийг авч чадсан нутаг нэгтнvvд маань дэлхийн хvн төрөлхтөний соёлыг эх орондоо авч ирж, болдогсон бол унтаад босоод ирэхийн зуур улс орноо тэр Герман шиг, Швейд, Швейцарь шиг, АНУ шиг, Япон, Солонгос шиг өөрчилчих юмсан гэж хvсч байна. Нөгөө талаас "хэт vндсэрхэг эх орончид" маань гvндvvгvй монгол зантайгаа vхэн хатан зууралдсаар. Яг vнэндээ идэж уух соёлоос иргэншил эхэлдэг гэдэг. Тэрнээс "Би малчин удамтай, махчин монгол" гээд хотын байрныхаа тагтан дээр хонь уяад, цайныхаа дээжийг өргөж байгаа нь энэ гээд ойр орчмынхоо айлын угаасан хувцас руу сvvтэй цай цацаад, архи л бол архи, ахиухан тусмаа сайн гээд хөнтөрч, "тасраад" байвал бид хэзээ соёлжих юм бэ. Өнөөдөр бид хөдөө, хотын соёлын "мөргөлдөөн"-ий гол дунд ёстой өнөө өөх ч биш, булчирхай ч биш байдалд юу идэж, уухаа ойлгож чадахгvй төөрөлдөж явна. Бидний юу идэж, ууж байгаа нь төр засагт хамаатай юу? Уг нь хамгийн их хамаатай баймаар. Хvнсний аюулгvй байдал бол vндэсний аюулгvй байдал гэж яриад л байдаг. Гэтэл яг vнэндээ энэ төр засагт ард тvмнийхээ юу идэж ууж байгааг анхаарах зав зай vнэндээ алга бололтой. Ширээ сандлын тэмцэл хийж байх хооронд нь ард тvмний олонх нь vгvйрч, хvнсний бvтээгдэхvvний vнэ тэнгэрт хадсанаас юун эрvvл цэвэр хvнс сонгох, аль хямдаас нь аваад хоногийн хоолоо болгож чадаж байвал их юм болчихоод байна. Хvнээ гэдэг төр засагтай газар бол хvнсний хэрэглээнд хяналт тавьдаг том алба эх орныхоо өнцөг булан бvрт нvд vл цавчин хяналт тавьж, хэн хаана таагvй хvнс хэрэглэчих бол гээд сэргийлж байдаг юм билээ. Гэтэл манайд бол эсрэгээрээ. Ганцхан жишээ хэлэхэд л урд газраас химийн элдэв бодисоор бордож ургуулсан төрөл бvрийн жимс, хvнсний ногоог Эрээнээс цаг минут тутамд оруулж ирсээр. Хил даван орж ирж байгаа хvнсний иймэрхvv бvтээгдэхvvнийг хэн ч хэрэг болгон шалгадаггvй. Хайрцаг хайрцгаар, чингэлэг чингэлгээр нь "чирсэн" жимс, ногоогоо ямар ч хяналт шалгалт, саад бэрхшээлгvйгээр хил давуулан эх орондоо авч ирсэн наймаачид галт тэрэгний буудлаас шууд л гэр рvvгээ, контейнарь руугаа аваад явчихна. Тэгээд л гар дээрээс, лангуугаар борлуулж эхэлнэ дээ. Өнгөрсөн онд л гэхэд нийт хvнсний ногооны 37,5 хувийг дотоодын vйлдвэрлэлээр, vлдсэн 62,5 хувийг гадаад орнуудаас импортолсон гэх тоо байна. Гадаад орнуудаас гэдэг нь ихэнхдээ Хятад улсаас гэсэн vг болох нь ойлгомжтой. Дээрх тоонд хувиараа наймаа хийдэг хvмvvсийн хайрцаг хайрцгаар оруулж ирсэн жимс, ногооны дvн багтаагvй. Ийм байдлаар орж ирж байгаа хvнсний ногоо, жимсэнд хяналт тавьж, шинжлэх ямар ч нөхцөл бололцоо байхгvй тухай мэргэжлийн хvн хэлж байна. Гэтэл Монгол Улсын хэмжээнд хорт хавдраар өвчлөгсөдийн тоо хэмжээ эрс нэмэгдэж, тэдний 80 гаруй хувь нь сонсохоос ч хирт хийм өвчин тусаад байгаагийн нэлээд хувь нь хvvхэд багачууд байна. Мөн сvvлийн vед жирэмсэн эхчvvд дутуу төрөх, зулбах явдал эрс нэмэгдсэнийг мөн л хятад жимс, ногоотой холбоотой гэж тайлбарлах боллоо. Vvнтэй холбоотойгоор нэгэн аймшигт мэдээ дуулгахад манай улс руу илгээх төмс ачихаар зоорь руугаа хvрз бариад орох хятад ажилчид өөрсдөө толгойдоо баг угладаг тухай яригдах боллоо. Элдэв төрлийн химийн хорт бодисоор бордсон төмснөөс өөрсдийгөө тэгж хамгаалдаг байхад бид тvvнийг нь өдөр бvхэн хvнсэндээ хэрэглэж байна гээд бод доо. Хооллоно гэдэг амьдралын таашаал Монголчууд бидний ихэнхийнх нь амьдрал дунд, дундаас доош төвшинд гэж тодорхойлогддог. Гэхдээ сvvлийн 10 жилийн хугацаанд хvмvvсийн амьдралын төвшин мэдэгдэхvйц дээшилсэн гэж мэргэжилтнvvд хэлж байна. Амьдрал дээшлэхийн хэрээр хэрэглээ нарийсч, сонголт нямбай болдог. Соёлжсон оронд бол юуг юутай, хэрхэн, яаж идэж, уух тухай бvр нарийвчилсан ойлголт аль хэдийнэ бий болсон. Харин манайхан бол мах л бол мах гээд аль таарсан хэсгээр нь юу дуртайгаа хийж, архи л бол архи, ахиухан тусмаа сайн гээд хөнтрөөд байдаг. Хоол хvнсийг зөв зохистой хэрэглэх нь суурин иргэншилтэй улс орны амьдралын хэв маяг, иргэншлийн асуудал юм. Vvнтэй холбоотой нэг яриа өнгөрсөн сард Монголын vндэсний олон нийтийн телевизээр болсон юм. Архины тухай тэр нэвтрvvлэгт Япон судлаач Д.Төмөрбаатар "Архиа болъё, бvр орхиё гэх биш, ууя, уухдаа тааруулж, таашааж ууя" гээд уух соёлтой холбогдуулан өөрт тохиолдсон нэг явдлыг жишээ болгон ярьлаа. "Би нэг япон найзтайгаа ресторанд ороод стейк захиаллаа. Vйлчлэгч "Шvvрхий, дунд зэрэг, гvйцэт болгосны алинаар нь авах вэ" гэж асуухад нь "Гvйцэт болгож" гэж хариулаад, дээр нь шар айраг захив. Япон найз маань намайг хvндэтгэж, яг минийхтэй адил хоол, шар айраг захилаа. Ингээд бид хооллож суутал гэнэт найз маань "Би ер нь буруу сонголт хийчихлээ. Бvтэн болгосон стейк идэж байгаа юм чинь цагаан дарс уух байж" гэж халаглав. Эндээс идэх, уух соёлыг мэдэрч болно" гэж ярихад нэвтрvvлэгт оролцож байсан Ардын уран зохиолч Б.Лхагвасvрэн гуай ёстой гvндvvгvй монгол зангаа илэрхийлж "Юу яриад байгаа юм бэ, архи л бол архи..." гэж ирээд бухимдсан. Энэ нэвтрvvлгийг vзсэн бид япон судлаач Д.Төмөрбаатарыг редакцидаа урьж, иргэншсэн тэр том vндэстний идэх, уух соёлынх нь тухай иргэнших гэж ядаж яваа монголчууддаа зориулан ярьж өгөөч гэж хvссэн юм. Тэр: "- Япончууд сакэг гэхэд л хvйтнээр нь, мөстэй, жаахан халааж гэх мэтээр уудаг. Өдөр, орой, ямар хоолон дээр мөстэйг нь, ямар хоолон дээр жаахан халааж уух вэ гэдгээ ялгаж салгаж ууна. Ингэж тохируулж ууснаар идсэн хоолтойгоо нийлээд ходоодонд орж их гоё маягийн халаалт vvсгэдэг. Нэг ёсондоо том соёл юм. Манайхан бол цагаан архиа юутай ч хамаагvй, том томоор хөнтрөөд, нөгөөх нь ходоодонд орж алаад, тvлээд л болоо. Соёлтой хvмvvс бол хэнтэй ямар яриан дээр ямар архи уух вэ гэдгээ боддог. Хvний амьдралын жаргал цэнгэл, таашаал энд л байдаг. Хvн энэ ертөнц дээр амьдрах гэж ирсэн. Амьдарна гэдэг том таашаал дотор уух нэг таашаал байна, идэх нэг таашаал байна, уулзах нэг таашаал байна. Сайхан соёлтой ууж идсэний дараа өнөө хvнтэй уулзсаны зорилго биелж, улам сайхан таашаалтайгаар ажиллаж амьдрах хvсэл эрмэлзэлтэй болно гэсэн vг. Харин манайхан согтоод, унаад, маргааш нь шартаад амьдрал шиг муухай юмгvй болоод босоод ирдэг. Манай япон найз МVОНТ-д ажиллаад, явах болж vдэлтийн баяр хийж л дээ. Тэгэхдээ усыг нь уувал ёсыг нь дага гэсэн монголчуудыгзарчмаар тэднийг хvндэтгээд тасартлаа ууж vзсэн гэж ярьж байсан. Маргааш нь юу ч санахгvй, дотор гэж авах юмгvй байсан ч яахав, найз нөхдийнхөө ёсын дагуу тасарч, бие биеэ vvрээд явсан маань сайхан байсан гэж тэр ярьсан шvv. Япончуудын хоолны төрөл, уух юмны төрөл, ногооны төрөл тамтаггvй их. Тэгэхээрээ авах таашаалын төрөл олон болоод байна гэсэн vг. Тэд гадаадаас маш олон хоол оруулж ирж байна. Сvvлдээ монгол хоол хийж байна шvv дээ. Тал нутгийн хvмvvсийн жаргаж иддэг тэр таашаалыг бид бас авъя гээд л. Vндэстэн болгоны таашаалыг өөртөө авдаг айхавтар vндэстэн байхгvй юу. Vндэстэн болгон өөрийн гэсэн сайхантай байдаг. Нэг ёсондоо сvнстэй. Монголчууд бидний тэр сайхан нь байхгvй болчихлоо. Хvн эвдэрнэ гэдэг шиг манай ард тvмний амьдралын таашаалыг нь элдэв зvйлээр эвдээд хаячихсан. Бид өнөөдөр уламжлалт сайхан зvйлээ сайхан гэдгийг нь мэдэхээ больчихоод байна. Ард тvмэнд vлгэр болох хvн алга. Vлгэр дуурайл болох ёстой төр засгийнхан, улс төрчид нь тэгж чадахгvй байна. Япончуудын хувьд самуурай нар гэж vлгэр дуурайл болсон давхарга байна шvv дээ. Япон хvмvvс нэг төрлийн иссэн буурцаг байнга хэрэглэдэг. Vнэртээд vзэхээр өмхий, яаж ийм юм иддэг байнаа гэмээр. Гэтэл тэр буурцаг хоолын шингэц, цусны эргэлтийг сайжруулдаг, арьсыг гоё толигор болгодог гэнэ. Япон хvvхнvvдийн байнгын хэрэглээ. Багаасаа идээд сурчихсан болохоор өмхий биш, харин ч гоё амттай байдаг гэсэн. Тэд энэ мэтээр өөрийн бие организмд юу хэрэгтэй, тvvнийг олоод амьдралынхаа хэвшил болгочихдог улс. Гэтэл бид элсэн чихэр биед муу нөлөөтэйг нь мэдсээр хэрнээ vр хvvхдэдээ багаас нь л чихэртэй цай өгөхөөс эхлээд муу юманд сургачихдаг. 100 насалсан япон эмгэнийг бие барсан хойно нь задлан хийгээд vзтэл ходоод нь жаахан охиных шиг тиим цэвэр, жижигхэн, эрvvл байсан гэсэн. Тэд ингэж л өөрийгөө хайрлаж чаддаг улс" гэлээ. Энэ яриаг сонсоод "Бид ингэхэд яасан өөртөө хайргvй улс вэ" гэж дахин дахин халаглан бодлоо. Халагласны учир нь бидний хоол хvнсэндээ хайнга ханддагийн бас нэгэн гашуун жишээ санаанд орсных. "Хамаатны ах маань архинд жигтэйхэн дуртай байлаа. Хөдөө нутгийн тэр хvн архи уухын төлөө хvн хvнийг аргадаж царайчлаад л явдагсан. Уулаа гээд олон долоон vггvй, хvнд гэм хоргvй, сайхан загнаж хvн хvн барьж авч vнсээд л явдаг тэр хvнийг эрvvл байлгах гэж эхнэр нь гэртээ цоожлох vе ч байлаа. Тэгсэн ч гэсэн яаж ийгээд л согтуу. Яагаад ингэж согтуу байгаад байна вэ гэж гайхсанд мань хvн авдарныхаа ард жаахан цоолоод, гуурс унжуулж, цоожтой авдрандаа байгаа шимийн архийг хvртчихээд л улаан зээрд яваад байсан гэж байгаа. Шимийн архиар голдуу "тэжээгддэг" байсан тэр ах тун удалгvй, цэл залуугаараа шахуу элэгний хорт хавдраар хорвоогоос явсан даа". Цаг хугацааны аясаар... Цаг хугацааны аясаар бидний vзэх харах, сонсох, мэдэх нэмэгдэж, социализмын хананы дунд тун цөөхөн нэриин хvнсний бvтээгдэхvvнийг уйдахаа ч мэдэхгvй идэж явсан тэр vе ард хоцорч, сонголт хийх боломж бас ч гэж нээлттэй болоод байгаа. Гэсэн ч хэтэвчиндээ захирагдаж, ходоодондоо хор хийдэг хэсэг байхад, хэт "тансаглаж" зvсэн зvйлийг идсээр өвчилдөг нөгөө нь байна. Vр хvvхдээ эрvvл саруул, урт удаан наслуулах сонирхолгvй "төр засаг-ээж, аав"-ын хvvхдvvд бид өнчин өрөөсөн, тэнэмэл хvvхдvvд шиг юу таарснаа, юу олдсоныг нь идэж амьдарсаар байх уу. Гэхдээ бид тэгмээргvй байна. Өөрсдийгөө ч, vр хvvхдээ ч бодмоор байна. Тиймээс эрvvл, зөв, зохистой хоол хvнс гэж юу болохыг эрж хайж эхэлье. Бас иднэ гэдгээр зvгээр л ходоодоо дvvргэх биш, таашааж, тамшаалж хооллох соёлд бага багаар ч болов суралцъя. Энэ утгаар уншигч танд заавал мэдэж авах доорх зөвлөмжvvдийг хvргэе. Хорт хавдраас сэргийлэхийн тулд Илvvдэл жинтэй хvмсvvс хорт хавдар тусах магадлал ихтэй байдаг гэнэ. Хvн төрөлхтөнийг хирдхийлгэдэг энэ аймшигт өвчнийг тусахгvйн тулд илvvдэл жингээс татгалзах хэрэгтэй. Жингээ барихын тулд хvнсний чихэрлэг бvтээгдэхvvн, согтууруулах ундаа, хийжvvлсэн ундаа, хиамнаас татгалзах ёстой гэж Хорт хавдрыг судлах дэлхийн сангийн мэргэжилтнvvд сvvлийн таван жилийн туршид хийсэн судалгааныхаа vндсэн дээр зөвлөлөө. Өнөөдөр дэлхийд хорт хавдар тусч байгаа хvмvvсийн гуравны хоёр нь амьдралын буруу хэвшил, чанаргvй хоол хvнсний бvтээгдэхvvнээс болж байна. Энэ өвчнөөс хол байхын тулд та чанамал болон утсан хиамыг амьдралаасаа авч хаяад, махны хэрэглээгээ ч эре багасгасан нь дээр гэж зөвлөж байна. Хvн долоо хоногт 500 граммаас ихгvй мах хэрэглэхэд л хангалттай гэнэ. Мөн тvргэн хоолноос аль болох хол бай. Харин хорт хавдар туссан бол согтууруулах төрлийн ундааг бvр хорь. Эс тэгвээс спирт хvний биед ороод хавдрыг маш хурдан томруулах нөхцөлийг бvрдvvлдэг гэнэ. Нярай хvvхдийг хөхний сvvгээр хооллох нь эх, хvvхэд хоёрыг хорт хавдар тусахаас найдвартай сэргийлдэг. Зөв хооллолтын vндсэн зарчим - Өлсөөгvй бол битгий ид. - Юу хvснэ тvvнийгээ ид. - Бага ид. - Жимс жимсгэнэ их ид. - Согтууруулах ундаанаас татгалз. Сармис бол байгалийн антибиотик Найрлаганд нь хvхэр агуулсан аллицин байдаг нь томууны эерэг вирус болон сvрьеэ vvсгэгчийг устгах чадалтай. Мөн хөгшрөлтийн процессыг барих, багасгах vйлчилгээтэй бодис байдгийг нь эрдэмтэд батлаад байгаа. Фосфор, кали, кальци, төмөр зэрэг элементvvд сармисанд агуулагддаг тул байнга хэрэглэж байхад ашигтай. Гурван цагаан хор Өөх тос, элсэн чихэр, давс. Хvний бие махбодь энэ гурван цагаанаар дутагдана гэж бараг vгvй гэнэ. Харин ч өөх тос задарч чихэр болон биед хуримтлагддаг байна. Давс илvvдвэл бодисын солилцоонд өөрчлөлт орно. Бидний хэрэглэж байгаа иоджуулсан давс мөн л химийн аргаар бий болдог тул аль болох татгалзахыг сvvлийн vед эмч нар зөвлөх боллоо. Хоносон хоол- хор Монголчууд бидэнд хоол тавьж хоноод маргааш нь иддэг маш муухай зуршил бий. Энэ бол ердөө л өөртөө болон гэр бvлдээ зориулж хор бэлдэж байгаа хэрэг. Хоолыг хонуулж удаах тутам элдэв бактери vржиж, нvдээр харахад л хоол хэвээр боловч бvхэлдээ хор болон хувирсан байдаг. Энэ хор хvний биед ороод өвчин vvсгэх гол нөхцөл болно. Талх Талх цагаан байх тусмаа таны эрvvл мэндийн дайсан. Гурилын ширхэг нарийсах тусам ходоод, гэдэсний хананд наалдаж давхраа vvсгэж, шимэгдэж гадагшлалгvй тэндээ "тухлах" болдог. Энэ маягаар дээр дээрээсээ давхарласаар таны биеийг өвчлvvлж болно. Харин хар талх бол өөр өө. Хичнээн хар, бvдvvн ширхэгтэй байх тусмаа ходоод, гэдсийг цэвэрлэж, элдэв бохирыг яндан хөөлж байгаа мэт л цэвэрлээд гадагшилна. Ундаа Элдэв төрлийн хийжvvлсэн, хийжvvлээгvй ундаа, жvvс танд хэрэгтэй шим тэжээлийг ерөөсөө ч өгөхгvй. Хичнээн жимсний найрлагатай амин дэм агуулсан гэж сурталчлавч химийн элдэв найрлага заавал байдаг гэнэ. Ундаа уухыг хvсээд байгаа бол цэвэр жимс аваад гэртээ найруулж уусан нь л таны эрvvл мэндэд тустай. Ургамлын тос Та бид мэдлэггvйгээсээ болон өөрийгөө болон vр хvvхдээ хордуулсаар ирсэн байж болох нэг мэдээ бол ургамлын тосыг хэрэглэхдээ маш анхааралтай хандах ёстой юм байна. Хуушуур, боов хайрахдаа Наранцэцэгийн тос буюу SUNFLOWER OIL гэсэн шошго бvхий тос хэрэглэх юм бол ханаагvй энэ тос халуун тэсвэртэй, задарснаасаа болж хvний биед хортой пермент vvсгэж, хорт хавдар болон бусад өвчний эх vvсвэр болдог гэнэ. Оливийн тос Ургамлын тосон дотроо хамгийн vнэтэй сортод ордог оливийн тос хvний биед тэжээл өгч, амархан шингэдгээрээ давуу талтай. Калыди, фосфор, натри, аминдэм Е, К-аар баялаг энэ тосыг чидvн жимсний доторх зөөлөн хэсгийг шvvн авдаг тул тослогийн хэмжээ бага. Тиймээс ходоодны шархтай хvмvvс хоол идэхээс өмнө эмчилгээний журмаар хэрэглэвэл илvv vр дvнтэй. Өдөр бvр хvндэрдэггvй хvмvvс өглөөд өлөн элгэн дээрээ 1 халбагыг хэрэглэвэл vр дvнг нь тэр даруй мэдэх болно. Хоолны шингэлтийг сайжруулах, ходоодны гvрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжvvлэх, 12 нугалаа гэдэс, ходоодны шарх, элэг, цөсний чулуужилт зэрэгт сайнаар нөлөөлдөг. Кальци эрдэсээр баялаг тул яс сийрэгжих, судас хатуурах, мартамхай болох зэрэгт тустайгаас гадна чихрийн шижин өвчинд тустай. Судас хатуурах vйл ажиллагааг удаашруулдгаараа даралт ихсэх, зvрх судасны өвчтэй хvмvvст нэн тохиромжтой. Хvний дархлалын системийн vйл ажиллагааг дэмждэг. Хөхний болон хорт хавдраар өвчлөх эрсдэлийг багасгаж чаддаг байна. Илvvдэл жин хасч, хоолны дэглэм барьж буй хvмvvс хоол хvнсээ амталж идэхэд багагvй тустай ажээ. Оливийн тос нь нь ердийн температурт чанараа сайн хадгалдаг. Ямар ч хоол хvнсэнд хэрэглэх боломжтой. Гэхдээ халааж хэрэглэвэл өөрт агуулсан эрдэсээ гээдэг байна. Алим Дэлгvvр, хvнсний зах, жимсний лангуугаар 1000-1500 төгрөгөөр худалдаалагдаж байгаа алимнууд шvлс гоожуулам дvрийнхээ цаана эрдэс бодис биш хор агуулж байгаа гэвэл та итгэх vv. Ялангуяа урд хөршид "төрж, өссөн" ийм алим бvрэлдэн бий болсон цагаасаа эхлээд зvсэн зvйлийн химийн бодисоор бордуулдаг байна. Тэд ургах явцдаа нь өт хорхойнд идvvлэхгvй гэсэндээ, ургасан хоиноо удаан хадгалагдахын тулд гэх мэтээр азотын давсаар цацуулсаар арай гэж манай улсад ирдэг байна. Харин хил гарч чадсан л бол монгол хvний ходоодонд орж, цаашаа элдэв төрлийн өвчин vvсгэх "сайхан ирээдvй" тэдэнд бий. Харин супермаркетаар голдуухан зарагддаг өндөр vнэтэй /3000-4000 гаруй төгрөгний/ алимнууд бол гадуур зарагддаг хямд алимнаас өөр. Vнэ дагаж чанар гэдгээр ийм алим химийн бодисын элэв туслалцаагvй "төрж, өссөн" болохоороо "Био алим" гэдэг хvндэт нэртэй гэнэ. Банштай цай Монголчуудын хамгийн дуртай хоол-банштай цайг хараад "ухаан алдаад уначихдаг" гадныхан байдаг. Тэднийхээр бол сvv мах хоёрын хольж чанана гэдэг насандаа ч төсөөлж яваагvй "аймшигтай хvнс". Vvнтэй холбоотойгоор сvvлийн vед банштай цай "хатуу банга" хvртэх дөхөөд байгаа. Монголчуудын будлиу мартамхай болдог, өвдөгний нvхээр хатгадаг өвчин энэ хоолноос болоод байгаа гэх нь бий. Гэвч яг анагаах ухаанд энэ тухай нарийн судлаад баталчихсан зvйл vгvй. Монголчууд бид "Дом болсон долоон банштай цай" гэж ядарч сульдсан нэгэндээ өгсөөр ирсэн. Гэхдээ яг одооных шиг өдөр бvр том том банш сvvнд буцалгаж идээд байсан нь бас vгvй юм гэдэг. Vнэндээ мах, сvv хоёрыг холихоос зайлсхийж, өөхтэй тарган махаа бор цайнд унаган иддэг байсан уламжлал бий. Тэгээд бодохоор магадгvй, гадныхны цочирддогт vнэн зvйл байж болох л юм... Хиам Хиам гэдэг бvтээгдэхvvн яг vнэндээ хоол болохоосоо хор болох нь илvv. Гэлээ гэхдээ орчин цагийн хvмvvс амтны таашаалаа нэмэхийн тулд энэ хvнсийг зохион бvтээж, тvvнийг нь идэх хvсэлтэн олон байдаг болохоор худалдан авахдаа тун няхуур хандахаас өөрийг зөвлөж чадахгvй нь. Хиамыг худалдан авахдаа болж өгвөл нэрийн барааны дэлгvvрээс нь, vйлдвэрлэсэн он cap өдрийг нь харж, шахалт нь дvvрэн, жигд, чилгэр эсэхийг анзаарч vзэх ёстой. Мөн хадгалалтын горим хэвийн эсэхийг сайн анхаараарай. Чадвал амталгаа хийсний дараа худалдан авахыг хичээгээрэй. Та манай сэтгvvлийн №09 дугаарын "Хэрэглэгч" булангаас хиамны тухай мэдээллийг дэлгэрvvлэн vзэж болно. Сvv Хvнсний дэлгvvрvvдээр худалдаалж байгаа хайрцагтай сvvнvvд бvгд усанд найруулсан хуурай сvv буюу сэргээсэн сvv гэнэ. Сэргээсэн сvv гэдэг нь vнээний сvvг өндөр температурт хатаан хуурай болгож авч ирээд устай найруулж шингэн сvv гаргаж авахыг хэлдэг юм байна. Хvн өөрийн биед хэрэгтэй 600 гаруй амин дэмийн ихэнхийг сvvнээс нөхөж авах бололцоотой гэдэг. Гэхдээ жинхэнэ цэвэр vнээний сvvнээс. Монгол хvн өдөрт 0,5 литр, жилд 138 кг сvv, сvvн бvтээгдэхvvн хэрэглэж байх ёстой юм байна. Гэтэл бид тэгж чаддаггvйгээс ясны сийрэгжилт, цус багадалт, сульдаа, шvдний эмгэг зэрэг өвчинд vр хvvхдvvдийнхээ хамтаар өртсөөр байна. Сvvний тухай дэлгэрэнгvй, маш чухал мэдээллийг манай сэтгvvл №01 дугаарынхаа хэрэглэгч буланд нийтэлсэн билээ. Манай дэлхийн хvмvvс юу иддэг вэ? Дэлхийн улс орон бvр өөр өөрийн гэх өвөрмөц ёс заншил, соёлтоогоос гаднаиддэг хоол хvнсний хувьд ч онцлоготой. Ядуу орны архд тvмний хувьд дуртай зvйлээ цадталаа иднэ гэдэг хvсэл мөрөөдөл нь. Харин аж vйлдвэржсэн, өндөр хөгжилтэй баян орны ард тvмнийг таргалалт гэдэг нэгэн айдас нөмрөөд байгаа. Ингээд бодохоор хоол хvнс гэдэг хvнийг юу ч болгож хувиргаж чаддаг “шидтэн” бололтой. Уншигч тантай хамт дэлхийн өнцөг булан бvрт суугаа гэр бvлийн гал тогоогоор зочлохоор шийдлээ. Бид юу иддэг вэ? Жамгийн тvрvvнд бvгдээрээ эх орон нэгтнийдээ зочлоё. Гэрийн эзэн Л.Цэдэндорж 55 настай, эхнэр С.Оюунцэцэг 51 настай. Эднийх бидэнд хvндэт зочиндоо хийж өгдөг бууз жигнэж өглөө. Гурван хvvхэд нь нас биед хvрч, хоёр нь АНУ-д ажиллаж, амьдардаг гэнэ. Охин Ц.Жаргалтуяа нь бараг найман жилийн өмнө тус улсыг зориод тэндээ монгол залуутай гэр бvл болж, хоёр охин, нэг хvvгийн ээж болоод амжжээ. Жаргалтуяагийн дvv хөвгvvн саяхан эгч рvvгээ, Америк руу явсан юм байна. Эдний том хvv уг нь аав, ээжтэйгээ хамт амьдардаг ч биднийг очих vед эзгvй байлаа. Энэ гэр бvлийн хvндтэй гишvvн бол С.Оюунцэцэгийн ээж Л.Цэрэндулам. 76 настай энэ эмээгийн бие тийм ч сайн биш, жил гаруйн өмнө тал цус харвасан гэнэ. 14 хvvхэд төрvvлж өсгөсөн энэ буурай тун ч сайхан зантай юм билээ. Л.Цэдэндоржийнх бидэнд монгол айлын хvнсний хэрэгцээг дэлгэн vзvvлсэн нь энэ. Мэдээж, монголчууд бидний байнгын хэрэглээ мах, гурил ахиухан харагдаж байгааг та харж байгаа байх. АНУ-д ажиллаж, амьдарч байгаа хvvхдvvдийнхээ тусламжтайгаар эднийх өөрийн гэсэн найман нэрийн дэлгvvртэй болсон гэнэ. Хvнсний дэлгvvрийнхээ барааг татах vеэрээ өөрсдийнхөө идэх хvнсийг цуглуулж амҗдаг. Өвлийн идшэндээ зориулж төрж өссөн нутаг руугаа явж мал төхөөрч ирсэн гэж гэрийн эзэн бидэнд ярилаа. Зээ дvv нар нь айлчилж ирээд байхад нь таарч бид энэ зургийг авсан юм. Герман Хамбургаас хойш орших Баргтэхайдэ нэртэй бяцхан суурин бол тэнvvчлэн явдаг "ажилтай", энэ гэрийн эзэн 45 настай Йөрг Меландерийн хувьд туйлын тохиромжтой газар гэнэ. Меландер ГЕО-д баримт цуглуулагчаар ажилладаг. Тэднийх тэнгист ойрхон ч гэсэн дэлгvvрт байгаа загасыг шинэ биш гэж vздэг юм байна. Тиймээс өдөр тутам шинэхэн загас идэхийг чухалчилдаг. Меландерийн эхнэр 43 настай сувилагч эмэгтэй хоол хvнсээ цуглуулахаар амралтын өдрvvдэд хvнсний зах ордог гэлээ. Эндхийн бараа супермаркетийнхаас арай vнэтэй ч бараа бvхэн "буух эзэнтэй, буцах хаягтай" гэнэ. Энэ гэр бvлийн худалдан авах дуртай хvнсний нэг бол гар хийцийн ороомог зэрэг уламжлалт бvтээгдэхvvн. Зуны цагт цэцэрлэг дотроо мах шарж иднэ. Сайхан зоогийн дараа нэг жvнз дарс, эсвэл нэг лонх шар айраггvй өнгөрнө гэж vгvй. Гадагшаа гарч хоол иднэ гэж бараг vгvй, хэрэв тэгэхээр бол грек хоолны гуанзанд очицгоодог. Австрали 56 настай Доуг Браун, тvvний эхнэр 54 настай Марге нар Австралийн уугуул иргэд. Тэд анхандаа хонь хариулж амьдарч байжээ. Одоо энэ хоёр охиныхоо хамтаар Ванесса Стантоны 33 дугаар гудамжинд амьдарч, харин дөрвөн хvvхэд нь Брисбанегийн орчим суудаг. Хvvхдvvд нь чихрийн шижин өвчинтэй тул улсын асрамжийн газар амьдардаг юм байна. Энэ өвчин хоол хvнснээс болсон уу, бvv мэд. Хиам, махан бvтээгдэхvvн, жvvс, тvргэн хоол зэргээс болдог ч юм билvv. Доуг Браун өглөөний цайндаа чихэр, зөөхийгөөр бялхаж цалгисан жимсний салат идээд хэвшчихсэн гэнэ. Супермаркетад байгаа олон төрлийн хvнсний бvтээгдэхvvн тэднийг төөрөгдvvлж, яг юу авах ёстойгоо ялгаж салган сонголт хийж чадахгvйд хvргэдэг байна. Тиймээс тэд өглөө эрт, эсвэл vдэш оройн цагаар хvнсний зvйлээ сонгохоор дэлгvvр рvv зvглэдэг ажээ. "Бидэнд ямар хvнсний зvйл илvv тохиромжтой болохыг хайсаар л байна " гэж Марге Браун ярилаа. АНУ Өрхийн тэргvvн, 39 настай Рональд Ревис болон тvvний эхнэр 40 настай Роземерийн хувьд хоол хvнсний олон нэр төрлийн нийлvvлэлт бас санаа зовоодог зvйлийн нэг гэнэ. "Би энэ тэрийг идсээр байтал жин маань аль хэдийнэ 15 кг-аар нэмэгдчихлээ гэж Роуземери Ревис vглэж байна. Тэр хоолны дэглэм сахиад ч нэмэр болсонгvй. Тvvний нөхөр нэгэн эмнэлэгт санхvvгийн судалгаа хийдэг бөгөөд өдөр болгон тvргэн хоолны газраар vйлчлvvлж, жил ирэх бvр бие галбираа хэрхэн өөрчлөгдөхийг сэтгэл тvгшин харж байдаг аж. Арван дөрвөн настай Тироне арван зургаатай ах Брендоноосоо биеэр том. Тэрээр "Би сургуулиасаа ирмэгц зөвхөн л телевиз vзэж, идээд л суумаар байдаг" гэж ярилаа. Гэсэн ч Ревисийн гэр бvлийнхэн жингээ яаж ийгээд барьж байгаа гэнэ. Хоолны илчлэгтээ анхаарч, долоо хоногтоо нэг удаа чийрэгжvvлэлтийн төвд очих аргыг сонгожээ. Кувэйт Аль Ханггансынхан саяхан өөрийн гурван давхар шинэ байшиндаа нvvн оржээ. Гал тогооны өрөө нь цагаан гантиг чулуун тавцантай, хийн зуухтай, хөргөгчөөр тоноглогдсон ажээ. Гэр ахуйн ажил, хvvхэд асрах, хоол хийх ажлыг Непалиас ирсэн энэ хоёр эмэгтэй хариуцдаг юм байна. 42 настай Салих Хамад Аль Хагган газрын тосны улсын vйлдвэрт ажилладаг, тvvний эхнэр 37 настай Вафаа сургуулийн хянан шалгагч хийдэг. Эхнэр Вафаа хааяа нэг хоол хийдэг ч vйлчлэгч охидын хамт дэлгvvрээр юм цуглуулах дуртай гэнэ. Бvтэн будааны талхыг нэг хувийн талхны газраас авна, бусдыг бvгдийг супер маркетаас цуглуулдаг гэлээ. Энд ихэвчлэн гадаадаас авчирсан хvнсний зvйл байдаг. Хэн өөрийн шvтлэгтээ vнэнч байна, тэр дуртай юмаа хvртдэг гэсэн зарчмаар аав нь хvvгээ хvмvvжvvлж байгаа ажээ. Тэгээд ч лалын сvмд мөргөсний дараа супермаркетад очиж дуртай юмаа авдаг гэнэ. Япон Мацудагийн хоолны цэс маш баялаг. Өөрсдийнх нь нэрлэснээр "урт наслуулах хоол" хэмээх ногоон ургамал, далайн замаг, тофу загас байх ажээ. Кама мацуда 100 насныхаа ойгоор бvжиглэж байсан гээд л бодчих. Харин ойрмогхон тэр тэргэнцэрт суудаг болжээ. Эднийх 100 настны арал хэмээн алдаршсан Окинава арлын Йомитан хотод 88 настай хvv Такео Мацуда, бэр 75 настай Кейко нарын хамт амьдран суудаг байжээ. Амралтын өдрvvдэд Кейко Мацудагийн гарын хоолыг идэхээр vр хvvхэд, ач зээ нар нь айлчлан ирдэг гэнэ. Энэ vеэр нутгийн өвөрмөц нэгэн хоолыг хийдэг. Энэ арал дээр ургадаг нэгэн төрлийн бууцайг далайн замаг, нимбэгний дарсаар амтлан хийдэг энэ хоол тун амттай. Тэд хоол идэх болгондоо "Хара хачи бу" буюу хэзээ ч цадталаа бvv ид гэсэн уламжлалт зарчмыг ягштал баримталдаг. Хятад Дөрвөн vеийнхэн багтсан энэ гэр бvлийн хэн нь ч ресторанд орж vзээгvй гэнэ. Орон нутагт байдаг айлуудын адилаар Кvйн хэн тутарга, тарвас, өргөст хэмх зэргээр голчлон хооллодог. Дэлгvvрээс худалдан авдаг цор ганц хvнс гэвэл тахианы шөл гэнэ. Энэ гэрийн эзэн хэвлэлийн машины засварчин. Харин эзэгтэй нь ээж, аавынхаа хамтаар бяцхан газар тариалан эрхлэн улаан лооль, усан vзэм, байцаа, манжин тариалдаг. Тэр "Бид ийм их ногоотой болох юм гэж урьд өмнө бодож байсангvй. Соёлын хувьсгалын vед бараг өвс идэж байсан шvv дээ" гэж ярилаа. Эквадор Харин одоо дэлхийн бvслvvр дээр 3300 метрийн өндөрт орших Эрмелинда Аймегийнд зочлоё. Тэр 35 настай, эхнэр Эрмелинда 37 настай. Эднийх ам бvл есvvлээ. Тэд цуглаад хоол, цайгаа хийхээр хөөрөлдөн сууж байна. Өөрсдийн гол хvнсээ гарган өрж бидэнд vзvvлсэн нь та бидний харж байгаа төмс, шош, зарам, гадиль, сонгино, байцаа. Овоо их мөнгөтэй болсон vедээ лууван, улаан лооль худалдан авч "тансагладаг" гэнэ. Онцгой vед бор чихэр авч навчинд хуйлж идэх нь хамгийн амттай хоол гэж байна. Ганц vнээгээ саагаад өдөртөө нэг литр сvv уучихдаг гэлээ. Энэ нутгийнхан Тинго хэмээх оромжинд сууцгаадаг. Тэдэнд лаазалсан загас, жижиглэн боосон бяслаг өгвөл ихэд гайхаж байлаа. Чад 40 настай Диймя Соулеймане таван хvvхэдтэйгээ Брайджингийн дvрвэгсдийн хуаранд амьдардаг ажээ. Тэдний гэр бvл 2003 онд Судан дахь Дарфурын Регионоос дvрвэх хэрэгтэй болсон юм. Биднийг очсоны маргааш нар мандахаас өмнө Диймя Соулеймане босоод шар будаа агшаан нvдсэн Окрагийн зутан чаналаа. Тэд хааяа өөр газар очиж ажил хийгээд хэд гурван мөнгө олон улаан лооль, борцолсон загас авдаг гэнэ. Эднийхэн төрсөн нутагтаа байх vедээ шинэ мах, сvvгээр тасардаггvй байсан гэлээ. Одоо 30 хоног тутамд Дvрвэгсдийн хуарангаас хvнсний зvйл, ус хуваарийн дагуу авдаг байна. Нэг хvн нэг өдөрт 8 литр усны нормтой, (Германд бол 130 усны нормтой) юм угаах усыг бол ойролцоо орших жалганаас малтаж авдаг юм байна. Мэргэжилтний vг Ж.Октябрь, ХVДС-ийн Аялал жуулчлалын тэнхмийн эрхлэгч, доктор, профессор, Монгол Улсын зөвлөх инженер, Монголын тогооч нарын холбооны тэргvvн. Хvн төрөлхтөн XXI зуунд шилжээд байна. Ахуй амьдрал, байгаль орчинд их өөрчлөлт гарч байна. Эрхэлдэг хөдөлмөр өөрчлөгдөж, хөдөлгөөн багасах шинжтэй боллоо. Ийм нөхцөлд шинэ зуун зөв хооллолтын орчин vеийн зарчмыг шаардах болж байна. Хуучин цагт хоол хvнсэнд зөвхөн хvнийг цатгах талаас нь, хvнс хэрэглэснээр өөрийнхөө бие бялдрыг хөгжvvлж байна гэсэн ойлголтоор хандаж байсан. Харин одоо бол хоол бидэнд ямар vvрэг гvйцэтгэх вэ гэдгийг ойлгож эхэлж байна. Хоолны илчлэг, шим тэжээл бидний зарцуулсан энергийг нөхнө гэсэн ойлголт байсан бол одоо хоолны найрлагад илvv анхаарах болсон. Хvнсний найрлага организмд шаардагдаж байгаа шим тэжээлийг хэр хангах вэ гэдгийг илvv анзаарах боллоо. - Хоёрдугаарт тухайн бvс нутаг, vндэстний хоолны онцлогийг харах болсон. Мөн хооллолтын дэглэмд анхаарч байна. Дэглэм гэдэг бол тодорхой хугацаанд дараалалтай хооллож занших явдал. Нутаг орон, эрхэлж байгаа ажил мэргэжпийн онцлогоос болж, би ямар дэглэмээр хооллох вэ гэдгээ тогтоох шаардлага гарч ирлээ. Хvн өтөлснөөс болж биш, харин өвчилсөнөөс болж vхдэг гэж Японы эрдэмтэд хэлж байна. Хvн өөрөө хоол хvнсний талаарх шинжлэх ухааны vндэстэй гаргасан зөвлөмжvvдийг судлаж, өөртөө хvнсээ тохируулах ёстой. Компьютерийн ард өдөржин суудаг байж уурхайн ажилчин шиг хооллох юм бол, уурхайчин хvн ширээний ард суудаг хvн хоол идэх юм бол хvрзээ ч даахгvй. Хоол хvнсний зvйлд хоорондоо тохирдог, тохирдоггvй гэж байдаг. Max, өндөг, бяслаг гурав бол уурагжсан бvтээгдэхvvнvvд. Эрдэмтэд судлаад уургийн хэмжээг зөвхөн махаар хангах уу, гурвуулангаар нь хангавал алийг нь хамт идэж болох юм, алийг нь тvрvvлж идэх юм, алийг нь хоёр хоногийн дараа юм уу, өнжиж идэх юм гэдгийг нарийн гаргажээ. Max өндөг хоёрыг хамт идэж болохгvй. Зайлшгvй нэгийг нь эхэлж идэх хэрэгтэй. Хоол боловсруулах эрхтэнд орсон хvнс перментийн нөлөөгөөр жижиглэгдээд, цаашаа судасны ханаар нэвчээд шим тэжээл болж байна. Тэгэхэд уураг юмуу, өөх тос, нvvрс устай бvтээгдэхvvн тэнд харилцан адилгvйгээр шимэгддэг. Бид хоолны дараа дисерт иддэг байсан бол шинэ онолоор энэ нь буруу болж байна. 1970-аад АНУ, Япон зэрэг улс орон өөрсдөдөө тохирох хоол хvнсийг судалсны vндсэн дээр зохицуулах vйлчилгээтэй хvнс бий болгосон. Хятад, Солонгос хvмvvсийн наслалт 80 гарч байгаа нь тэнгис далайн гаралтай, фосфор ихтэй наймаалж, хавч, загас гэх мэтийн хvнсийг хэрэглэж байгаатай холбоотой. Ийм хvнс идсэнээр ходоодны ачаалал бага, хэрэгтэй эрдэсээ авч чаддаг. Далай тэнгисийн гаралтай бvтээгдэхvvнд Омего 3, Омего 6 нэртэй хvчил байдаг нь зvрхний vйл ажиллагааг сайжруулдаг. Мөн дэлхийн соёлт хvн төрөлхтөн сvvлийн vед исгэлэн цагаан идээ буюу исгэсэн тараг, аарц, баяжуулсан бvтээгдэхvvн йогурт зэргийг өргөн хэрэглэх боллоо. Манайд эрvvл, зөв хооллолтын тухай эмч нар, хоол судлалынхан, нийтийн хоолныхон их ярьж байна. Гэхдээ энэ асуудлыг бvх нийтээрээ бичиг vсэгт сурсан тэр vе шиг шиг бvх нийтийн vйлс болгож, хэвлэл мэдээлэл, мэргэжлийн байгууллга байнга ярьж, ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдад системтэй сургалт өгөх цаг болжээ. Хоол хvнс : » Хоолыг аюулгvй бэлтгэх 10 горим ________________________________________ 2007-08-20 15:34:42 , Мэдээний дугаар: #65628 сурталчилгаа » 1. Аюулгvй /муудаагvй/ хvнсний бvтээгдэхvvн сонгож аваарай Жимс, ногоо зэрэг тvvхийгээр нь хэрэглэдэг хvнсний бvтээгдэхvvн илvv аюултай. Тухайлбал /шинжилгээтэй эсэх нь vл мэдэгдэх/ тvvхий сvv авсанаас ариутгаж савласан сvv, шинэхэн болон хөлдөөсөн загас, шувууны мах аваарай. Хvнсний бvтээгдэхvvн худалдаж авахдаа зөвхөн аюулгvй байдлыг бодох биш, хадгалалтын хугацааг уртасгах гэж боловсруулалт хийдгийг санаарай. Тvvхийгээр нь хэрэглэдэг жимс, ногоо зэрэг хvнсний бvтээгдэхvvнийг сайтар угаана уу. 2. Хоолоо зөв бэлтгээрэй. Малын болон шувуу, загас, амьтдын мах, ариутгаж савлаагvй сvv бичил биетнээр бохирдох нь амархан байдаг. Иймд махыг сайтар чанаж сvvг хөөрvvлж хэрэглэвэл зохино. Хөлдvv махыг чанахын өмнө гэсгээгээрэй. 3. Хоол ундаа шинээр нь идэж хэрэглээрэй. Хоол, унд хөрч гэр орны дулаантай болоход тvvнд орсон нян клэзхжиж эхэлнэ. Хоол ундыг хэдий удаан хадгалвал нян төдийчинээ их vржинэ. Иймд хоол ундаа бэлтгэнгvvт шинээр нь хэрэглээрэй. 4. Нэгэнт бэлтгэсэн хоолыг зөв хадгалаарай. Хэрэв та нэгэнт бэлтгэсэн хоолыг хадгалах хэрэг гарвал 60 хэмээс дээш халуун /халуун сав/-д хадгалах буюу 10-аас доош хэмд хөргөж хадгалвал зохино. Хэдий шаардлагатай ч бэлэн хоолыг 4 цагаас илvv хадгалах хэрэггvй. Хөхvvл хvvхдийн хоолыг бvv хадгалаарай. Олонтаа гаргадаг нэг алдаа бол хөргөгчид их хэмжээний халуун хоол тавьсанаас 10 хvртэл хэм хөрч чадалгvй удаж хордлого vvсгэх тvвшинд хvртлээ нян vрждэг. 5. Бэлэн хоолыг сайтар халааж идээрэй. Хоолыг сайтар халаахад хадгалалтын явцад тvvнд vржсэн байж, болох нянгийн өсөлтийг зогсоодог. Сайн халаана гэдэг нь наад зах нь 70 хэм хvртэл халаахыг хэлнэ. Бэлэн хоолыг хvнсний тvvхий бvтээгдэнтэй нэг дор хадгалж болохгvй. Мөн болсон, тvvхий бvтээгдэхvvнийг нэг дор байлгаж болохгvй. 6. Бэлэн хоолыг хvнсний тvvхий бvтээгдэхvvнтэй нэг дор тvр боловч байлгахад хоол бохирдож болно. Тухайлбал тvvхий өндөг савтай хоолны ойр байхад эсвэл болсон тvvхий бvтээгдэхvvнийг нэг тавиур дээр тавих, нэг хутгаар хэрчих мэт vл ялиг алдаанаас хоол бохирдож болно. 7. Гараа ямагт угаагаарай. Хоол унд бэлтгэхийн өмнө, бэлтгэж байгаад тvр холдож өөр зvйлд хvрсний дараа тухайлбал хvvхдээ хуурайлах буюу бие зассаны дарга гараа сайтар угаагаарай. Max эвдэх мэтээр хvнсний тvvхий бvтээгдэхvvнд хvрсний дараа бусад бvтээгдэхvvнд хvрэхийн өмнө гараа мөн угаана. Хэрэв таны гар шархласан бол хоол унд бэлтгэхийн өмнө сайтар цэвэрлэн боох, шархны тууз наагаарай. Гэрийн тэжээмэл амьтад өвчин тээж болох учир дээрхи амьтдад гар хvрч, тэдгээрийг хооллосны дараа гараа угаахаа мартуузай. 8. Гал тогооны сав суулгаа ямагт цэвэр байлгаарай. Хvнсний бvтээгдэхvvн маш хялбар бохирдох учир дэлгvvрээс авч гэрээ ирээд хадгалах сав суулга ямагг цэвэр байвал зохино. Хvнсний бvтээгдэхvvн өчvvхэн хэсэг хэдэн дусал шvvс ч хордлого vvсгэхэд хангалттай нян агуулах болно. Сав суулга угаадаг алчуур, сойз тэргvvтнийг өдөр бvр цэвэрлэж хатааж байвал зохино. 9. Хоол хvнсээ мэрэгч шавьжнаас хамгаалаарай. Амьтад хvнсний бvтээгдэхvvнээр дамжин халдах өвчнийг зөөвөрлөгч болдог. Хvнсний бvтээгдэхvvнийг тэдгээрээс хамгаалах гол арга бол битvv таглаатай шил, төмөр, модон сав юм. 10. Ямагт цэвэр ус хэрэглээрэй. Зөвхөн уухад төдийгvй хоол унд бэлтгэхэд цэвэр ус хэрэгтэй. Хэрэв та усаа бохир болов уу гэж эргэлзэж байвал хоол унд бэлтгэхийн өмнө сайтар сайтар буцалгаарай. Хөvvл хvvхдийн хоол унд бэлтгэхдээ алоь тааралдсэн ус хэрэглэхээс болгоомжил. ол хvнс : » Хvнсний зvйлvvдийг яаж ангилдаг вэ ________________________________________ 2007-02-05 10:37:45 , Мэдээний дугаар: #46726 Хvнсний зvйлvvд хоорондоо хэрхэн хосолдог вэ. Энэ талаар тодорхой ойлголт өгөхийн тулд тэдгээрийн ангиллыг танилцуулж байна. сурталчилгаа » Уураг. Энэ төрлийн хvнсний зvйлс уургийг их хэмжээгээр агуулж байдаг. Эдний гол төлөөлөгч гэвэл самар, буудайны залаа, шош, хуурай вандуй, шар буурцаг, өндөг, мөөг юм. Бvх төрлийн мах, хавч, загас, бяслаг, аарц, наранцэцгийн vр, сvv зэрэг нь нам молекулт уураг юм. Нvvрс ус. Yvнд цардуул, саахар, сироп болон чихэрлэг бvтээгдэхvvн ордог. Цардуул. Бvх төрлийн тарианы залаа, шар буурцгаас бусад хатаасан шош, хатаасан вандуй, бvх төрлийн төмс, самар, хулуу цардуул ихтэй байдаг. Саахар болон сироп. Шар болон цагаан саахар, сvvний саахар, төрөл бvрийн чанамлууд, сироп зөгийн бал. Цардуул багатай хvнс. Өнгөт байцаа, улаан манжин, лууван, шар манжин. Өөх тос. Чидун жимсний тос, наранцэцгийн тос, эрдэнэ шишийн тос, цөцгийн тос, ихэнх самар, гахайн өөх, өөхтэй мах, цөцгий зэрэг нь өөх тос ихтэй. Чихэрлэг жимс. Yзэм, усан vзэм, хар чавга, хатаасан лийр, алим, хатаасан гvйлс, нанжин чавга. Исгэлэн жимс ногоо. Хvчлvvдийн ихэнх хэсэг нь исгэлэн жимс ногоо хэлбэрээр байдаг. Эдгээрт жvрж, хан жvрж, анар, нимбэг, исгэлэн усан vзэм, исгэлэн чавга, исгэлэн алим, улаан лооль ордог. Цардууллаг биш ногоон ургамлууд. Энэ ангилалд өнгөнөөс нь vл хамааран бvх төрлийн улирлын ногоонууд ордог. Эдгээрээс хамгийн гол нь цоохор майлз, багваахай, байцаа, шар манжингийн навч, бууцай, исгэлэн хурган чих, улаан манжингийн навч, сонгино, өргөст хэмх, яншуй, сармис, амтат чинжvv. Хоол хvнс : » Жимс, ногооны гарал vvсэл ________________________________________ 2006-09-20 10:33:13 , Мэдээний дугаар: #35625 Саяхныг хvртэл манайхан "мах" л байвал болов гэж ярьлаг байсан бол өнөөдөр байдал өөр болж, жимс ногоогvйгээр амьдралыг төсөөлөх аргагvй болжээ. сурталчилгаа » Өнөөдөр зарим нэг оронд нэг хvний жилд хэрэглэх ногоо 60 кг, жимс 64 кг гэж тодорхойлсон байдаг байна. Харин та бид өдөр тутмын хvнсэндээ хэрэглэж байгаа жимс, ногоогоо аль улсаас гаралтайг төдийлөн сайн мэддэггvй. Ихэнх жимс ногоог Европоос гаралтай гэсэн ойлголт бидний дунд элбэг байдаг. Тэгвэл жимс ногооны эх орон нь хөгшин Европ биш юм байна. Амтат гуа - Африкаас гаралтай бөгөөд 1495 онд VIII Чарльз Италид авчирчээ. Гадил - Энэтхэгээс гаралтай. 1930 онд Жозефин Байкер Европт авчирчээ. Тарвас - Африкаас гаралтай. Энэ жимсийг загалмайтны дайны vеэр Европт авчирчээ. Хан боргоцой - Америкаас гаралтай.Чарльз Квинт Европт авчирчээ. Vзэм - Vзмийг нилээд эртнээс Европт ургуулжээ. Тоор - Хятадаас гаралтай. МЭи 50 оны vед Европт авчирсан. Чангаанз - Дорно зvгээс гаралтай юм байна. Гvзээлзгэнэ -1713 онд Чили улсаас Европт авчирч тарьж эхэлжээ. Өргөст хэмх - Энэтхэгээс гаралтай. Ромчуудын хамгийн дуртай, ухаантай болгодог гэж vздэг хvнсний ногоо юм. Улаан лооль - Кристофр Колумба Америкаас авчирчээ. Мөөг -Дэлхий дахинд хамгийн их тархсан , маш эрт дээр vеэс бvх л улс оронд хэрэглэгдсээр иржээ. Вандуй - Энэтхэгээс алдарт Медисийн гэр бvл анх Европт авчирсан байна. Лууван - Америкаас XIX зууны vед Европт дэлгэрчээ.