
Сэтгэл зүй
-Манайхан сvvлийн vед сэтгэлзvйчид их ханддаг болсон. Мэдээж энэ нь нийгэмтэй холбоотой байх. Надад ч заримдаа тийм шаардлага гардаг. Гэсэн ч би сэтгэлзvйчид хандаж, өөрт хэрэгтэй зөвлөлгөөгөө авч чаддаггvй. Тийм болохоор сэтгэлзvйн шинжлэх ухааныг өөрийнхөө хvрээнд судалж, өөрөө өөрийгөө таньж мэдэх, бэрхшээлтэй асуудлаас яаж гарах арга замаа олох гэсэн юм. Ямар ном уншиж, судлах вэ. Энэ тухай мэргэшсэн хvнээс нь асууж өгөөч? БГД-ийн иргэн Г.Бvрнээбаяр /37 настай/ Амьдрал хайр, хvндэтгэл, харилцаан дээр тогтдог. Хэнтэй ч ойлголцож чаддаг, хэний ч талархалыг хvлээж чаддаг, сайхан харилцаатай хvн өөрөө сэтгэл ханамжтай, золбоотой, хийморлиг байгаад зогсохгvй бусдад баяр баясгалан, итгэл төрvvлж, "инээмсэглэл" бэлэглэдэг. Оюун сэтгэлгээний их мастер Рави Шанкер "Миний амьдралын зорилго нь хvмvvсийн инээмсэглэлийг харах" гэж тодорхойлсон байдаг. АНУ-ын алдарт сэтгэлзvйч Дайл Карнегины харилцааны сэтгэл зvйн удирдамж болсон ном байдаг. Vvнд: 1. Яаж санаа зовохгvйгээр тайван амьдарч эхлэх вэ? 2. Нөхдөө өөртөө татаж хvмvvст нөлөөлөх ёсон 3. Олны өмнө vг хэлэхдээ яаж өөртөө итгэлтэй байж хvмvvст нөлөөлөх вэ гэсэн 15 жилийн судалгааны дараа энэ номууд төрсөн. АНУ-ын Кондектиктут штатын Меридон хотын насанд хvрсэн оршин суугч болгонд асуулт тавьж судалгаа хийхэд насанд хvрэгчдийг зовоож байдаг гол асуудал бол тэдний эрvvл мэнд, хvмvvстэй хэрхэн харилцах, тэдэнтэй яаж таарч тохирох, яаж таалагдах, өөртэйгөө хэрхэн санал нэгтэй болгох асуудал болохыг асуулгын дvн харуулжээ. Энэ зорилгод тохирох сурах бичиг хайгаад олдсонгvй. Ийм ном огт байхгvй тухай дэлхийд нэрд гарсан мэргэжилтнээс хариулт авсан тул Дайл Карнегин энэ номоо бичихээр шийджээ. Ийнхvv тvvний алдартай ном бичигдсэн тvvхтэй. Энэ номын цорын ганц зорилго бол ашиглаж чадаагvй авьяасаа нээж, хөгжvvлэх, тvvнээс дээд зэргийн ашиг олоход тань таньд туслах юм. Боловсролын vндэс, зорилго нь мэдлэг бус харин олж авсан мэдлэгийнхээ vндсэн дээр vйлдэх явдал юм гэж Герберт Спенсер ярьдаг. Тиймээс энэ номыг vйлдэл хийх удирдамж гэж хэлж болно. Эдгээр номоос та бусадтай харилцахдаа хvмvvст таалагдах зургаан аргыг хэрэглэхийг санал болгож байна. Vvнд: 1, Хvмvvсийг vнэн сэтгэлээсээ сонирхох 2. Аль болохоор инээмсэглэх З.Хvн өөрийнхөө нэрийг хамгийн сайхан нэр гэж vздэгийг сана 4. Хvний яриаг анхааралтай сонсох, хөхиvлэн дэмжих 5. Ярилцагч хvнийхээ сонирхдог сэдвээр ярилцах 6. Хvнд давуу талыг нь мэдvvлэхийг хичээ гэсэн байдаг юм. "Амьдрах ухаан-Сэтгэлзvйн энерги ариусахуй төв"-ийн тэргvvн, сэтгэлзvйн зөвлөх багш, гэр бvл судлаач Ц.Оюунбадам -Би саяхан нэг газар ажилд орсон юм. Одоо хоёр cap болж байна. Гэтэл хамт ажилладаг хvмvvстэйгээ нэг л дотносож чаддаггvй. Энэ тохиолдолд яах ёстой вэ? -Дуугаа хурааж сууснаар хэзээ ч амжилтанд хvрэхгvй. Тиймээс тодорхой хэмжээнд нээлттэй байх хэрэгтэй. Гэхдээ хэт илэн далангvй, чалчаа зан амжилтыг vргээдэг гэдгийг санаарай. Бусдын яриаг тэвчээртэй сонсож, хэрэгтэй мэдээллийг өөртөө тусгаж сур. Хvмvvстэй аль болох найрсаг харьцаж бай. Зожиг, бvдvvлэг, дээрэнгvй, муухан зан харьцаатай хvнээс амжилт "зугтаадаг". Хvний мууд битгий дурла. Хов жив хэзээ ч битгий хөөцөлд. Аль болох эерэг энергитэй зvйлд тэмvvлж, тvvгээр хvрээлvvлэхийг хичээ. Өгөөмөр, тусархаг байж бусдын сэтгэлийг өөртөө татахыг тулд vргэлж сайхан инээмсэглэ. Чин сэтгэлээсээ сайхан инээмсэглэж буй хvнээс сайн энерги ялгарч байдаг. Тиймээс ямар ч муу зvйл бодож ирсэн хvн тvvнийгээ хийж хэрэгжvvлж чаддаггvй. Эдгээр зvйлийг өдөр тутмын амьдралдаа мөрдлөг болгож чадваас амжилт, аз таныг хэзээ ч орхихгvй. Хариу нь заавал ирнэ гэдэгт итгээрэй. Та яаж инээдэг вэ? Инээмсэглэл нь хvний зан чанарын илрэл болж байдаг гэвэл та итгэх vv? сурталчилгаа » Ямартаа ч сэтгэл судлаачид хvнийг хэрхэн яаж инээдгээр нь ямар хvн болохыг нь мэдэж болдог гэж vздэг байна. Зарим хvмvvс амаа ангайгаад чанга гэгч нь инээдэг. Магадгvй та тэдний нэг байж болдог юм. Та өөрийгөө ямар хvн болохыг энэхvv хэдэн өгvvлбэрээс мэдэж болно. Та хөдөлгөөнтэйн дээр золбоолог хvн юм байна. Мөн таныг их сайн ярьж чаддаг хvн гэж тодорхойлмоор байна. Гэхдээ танд л гэж хэлэхэд ярьж чаддаг шигээ сонсож бас сурах хэрэгтэй. Тvvнчлэн биеэ барьж бага зэрэг хэм хэмжээнд баригдах хэрэгтэй шvv. Харин тэрvvхэндээ чимээгvйхэн инээмсэглэдэг бөгөөд инээмсэглэхийн өмнө толгойгоо яльгvй бөхийлгөдөг бол... Та бол зөөлөн сэтгэлтэй, хvн чанар сайтай, хvмvvсийн нөхцөл байдалд амархан зохицож чаддаг юм байна. Мэдрэмж vйл хөдлөл чинь байнга бусдын хараанд байдаг. Тэгээд ч та хэнийг ч гомдоож, сэтгэлээр унагаадаггvй бололтой. Та инээж байхдаа эрvvгээ барьдаг уу? Хэрвээ тийм бол. . . Та хэдэн настай байсан ч залуу насны шинж золбоог өөртөө хадгалж яваа чинь тодорхой байна. Тийм ч учраас сайн бодож боловсруулалгvй ямар нэгэн алхам хийчихдэг бололтой. Танд л гэж хэлэхэд дэндvv хуумгай хөдлөх нь дэмий л баймаар юм даа. Та инээж байхдаа зовхио чичрvvлдэг vv? Хэрвээ тийм бол . . . Энэ бол таны тэнцвэртэй байдал, өөртөө итгэх итгэл, гайхамшигтай ухаалаг байдлыг чинь илтгэж байна. Та хөдөлмөрч, шаардлагатай, заримдаа бvр хэрээс хэтрvvлдэг ч байж магадгvй. Тийм vедээ та өөрийгөө гаднаас нь, бусдын нvдээр харах гээд оролдоод vзээрэй. Танд инээх тодорхой хэлбэр маяг байхгvй юу? Хэрвээ тийм бол... Та бие даасан, чөлөөт хvмvvсийн тоонд багтах бололтой. Ямар ч vед, юу ч тохиолдсон бусдыг vл тоомсорлон зөвхөн өөрийнхөө бодол, мэдрэмж, дvгнэлтэд захирагддаг. Энэ чинь орчин тойрны чинь олон хvнд таалагддаггvй гэдгийг санаарай. Та өөрийгөө таньж мэдэх тусмаа өөрийнхөө чадварын ямар багахан хэсгийг ашиглаж байгаагаа анзааран гайхах болно. сурталчилгаа » Таныг 7-хон алхамд өөрийнхөө авьяас чадвараа олж нээхийг урьж байна. Хvмvvс бид цаг vргэлж бусдын алдааг харахыг, олж мэдэхийг оролддог. Тэгвэл бид бусдыг таньж мэдэхэд зарцуулдаг зvтгэлийнхээ хэр зэрэг хэсгийг нь өөрийнхөө төлөө зарцуулдаг билээ? Та өөрийнхөө сул талаа, дутагдлаа мэддэг vv? Бvрэг хулчгар зангаасаа болж хэдэн удаа гадуурхагдаж, хаана хаана орж чадаагvй вэ? Найз нөхдөдөө гадуурхагдаж байсан уу? Өөрөө өөрийгөө хэр мэдэх вэ ? Хувь хvнийхээ эрхийн талаар та ер нь бодож байсан уу? Та амжилттай сайн сурган хvмvvжvvлэгч, сайн сурагч эсвэл сайн эцэг эх байхын тулд өөрийнхөө сайн талыг болон муу талаа мэддэг, өөртэйгөө холбоотой бvх асуудлыг даван туулсан байх хэрэгтэй юм. Та өөрийгөө таньж мэдэх тусмаа өөрийнхөө чадварын ямар багахан хэсгийг ашиглаж байгаагаа анзааран гайхах болно. 1. Өөрийгөө сонс. Та толины өмнө зогсоод өөрийнхөө нvд рvv эгцлэн харж чадах уу? За юу харагдаж байна вэ? Хvний нvдний харц зvрх сэтгэлийнх нь толь байдаг. Өөрийн дотоод ертөнц рvvгээ хийх аялалаа харцнаасаа эхлээд аажим аажмаар нvдээ анин ухаан санааныхаа дууг чагнаж vргэлжлvvлээрэй. Тэгээд мэдэрч буй бvх дотоод мэдрэмжээ, санаа бодлоо тэмдэглэж аваарай. 2. Зорилтоо тодорхойл. Тодорхой бай онилоогvй сумны мэргэн байх боломжгvй байдгийн адил, зорилго нь тодорхой бус хvний явах ёстой газраа хvрэх нь мөн л бэрх бөгөөд боломжгvй байдаг. Зорилгоо тодорхойл, амьдралд чинь зөв чиг болох зvйлсээ жагсаан бич. Оройтолгvй өөрийн амьдралынхаа төлөвлөгөөг зохион гарга. 3. Дуртай зvйлсээ тодорхойл. Хvмvvс бид баярласан vедээ яагаад баярлав, гутарсан vедээ яагаад гутрав гэдгээ ихэвчлэн боддоггvй. Зөвхөн л баярласан эсвэл гутарснаа л боддог. Та дэвтэр аваад дуртай болон дургvй зvйлээ мөн яагаад дуртай яагаад дургvй вэ гэдэг шалтгааных нь хамт жагсаан бичээрэй. 4. Тайван тухтай байдаг орчноо олж нээгээрэй. Зарим орчин хvний сэтгэлийг тавгvйтvvлдэг байхад зарим орчин нь vvний эсрэг хvнд баяр хөөр төрvvлсэн, сэтгэл амраасан сайхан байдаг. Та өөрийнхөө сэтгэлийг амраасан, аз жаргалтай, тав тухтай байдаг орчноо мөн таны сэтгэлийг тавгvйтvvлдэг, танд тухгvй санагддаг орчноо эдгээрийн шалтгааных нь хамт жагсаан бичээрэй. Vvнийг хийх vедээ тухайн орчинд байдаг хvмvvсийг ч бас бодож хийхээ бvv мартаарай. 5. Амьдралд чинь байхгvй бол болохгvй гэсэн зvйлээ мэд. Амьдралд минь байхгvй бол болохгvй гэж боддог зvйл нь хvний амьдралын философийнх нь тасрахгvй чухал хэсэг юм. Байхгvй л бол болохгvй гэсэн зvйлсээ бичиж зvйл бvрийнх нь хойно яагаад энэ зvйлээсээ татгалзаж чадахгvй байгаагаа тодорхойл. Татгалзаж чадахгvй байгаа зvйл чинь өөрийн чинь хувьд зөв vv буруу юу гэдгийг тогтоо мөн тvvнийхээ vндэслэлийг нь олж энэ нь таны амьдралыг vзэх vзэлтэй чинь зөрөхгvй байхад анхаараарай. 6. Зvрх алддаг зvйл бvхнээ тодорхойл. Бvрэг зан нь хvн бvрт өөр өөр хэмжээгээр мөн өөр өөр орчинд илэрдэг дотоод мэдрэмжийн нэг илрэл юм. Та өөрийнхөө “Хурал дээр байсан хvмvvс миний тухай юу гэж бодсон бол?”,”Ярьж байхдаа буруу зvйл хэлчихээгvй байгаа?” гэх мэтчилэн боддог айдас, эмээлт бvрээ шалтгааных нь хамт олж тэмдэглээрэй. 7. Эрхийг мэддэг бай. Та өөрийн эрхийн хvрээг мэддэг байхад бусдын эрхийн хvрээг ч гэсэн мэднэ. Өөрийнхөө эрхийн болон эрх чөлөөний хязгаарыг тогтоон тодорхойлоорой. Харилцаа : » Хэрэлдэхэд хоёр хvн шаардлагатай, тvvний нэг нь та биш байг ________________________________________ 2007-02-21 11:15:47 , Мэдээний дугаар: #48067 Бурхан багшийг нэг тосгоны дундуур явж байтал маш ууртай балмад залуу тосч уулзаад “ Чи бусдад ном айлдах ямар эрхтэй юм бэ? Чи бусадтай л нэгэн адил тэнэг шvv дээ. Чи залилан мэхлэгч, өөр юу ч биш” хэмээн хашгичин доромжлов. Энэ доромжлолд Бурхан багш ер гутарсангvй. Харин ч тэр залуугаас “Та хvнд зориулж бэлэг худалдаж авлаа гэж бодъё. Нөгөө хvн чинь бэлгийг чинь авсангvй. Чингэхлээр тэр бэлэг хэнийх болох вэ? Та надад vvнийг хэлж өг” гэжээ. Ийм этгээд юм асуухад нөгөө залуу ихэд гайхаж “Худалдаж авсан нь би болохлоор минийх байлгvй яахав” гэхэд Бурхан багш мишээж өгvvлрvvн: “Зөвөө зөв. Таны уурлаж байгаа чинь vvнтэй агаар нэгэн. Та надад уурсахад, би доромжлууллаа гэж бодохгvй бол тэр уур чинь эргээд тань дээр л бууна. Тэхлээр та л эвгvй байдалд орно уу гэхээс би биш шvv дээ. Таны хийсэн муу зvйл эргэж таньд л тусах болно. Та ч гэсэн энэ тvvх лvгээ адил мунхагуудын уур бухимдлыг хvлээж авалгvй хэрvvл маргаан, муу муухай бvхнийг сэтгэл зvрхэндээ нэвтрvvлэхгvйгээр ингэж амьдраарай. Харилцаа : » Амьдралд талархаж сурвал ирээдvй чинь өөрчлөгдөнө ________________________________________ 2006-11-19 23:08:40 , Мэдээний дугаар: #40537 Амжилтанд хvрсэн хvмvvс өөрийн хувь заяаг зөвхөн өөрийн хvч чадал, идэвх зvтгэлээр бvтээсэн гэж бодож, ярих нь олон байдаг. Гэхдээ хэн ч бусдын дэмжлэг туслалцаагvйгээр дан ганцаар амжилтанд хvрэхгvй нь туйлын vнэн. Та амжилтанд хvрэх зорилго өөртөө тавьж, анхны алхмаа хиймэгц санаанд ороогvй олон хvнээс тусламж дэмжлэг ирж байгааг мэдэрнэ. Та өөрт чинь тусалж дэмжиж байгаа бурханд баярлаж талархсанаа илэрхийлэхийн зэрэгцээ тусалж байгаа хvмvvст баярлсанаа хэлэхэд vргэлж бэлэн байх ёстой. Талархал гэдэг vг бол vнэхээрийн сайхан vг, яагаад гэвэл тэр нь маш гун гvнзгий утга санаа, бодол, сэтгэлийн нэгэн таашаалын давалгааг илэрхийлдэг. Энэ vг хvнийг vзэсгэлэнтэй, сэтгэл татам сайхан хэрагдуулж, бусдыг өөртөө татах, амжилтын vvдийг нээх арга, тvлхvvр болдог. Хvний зан байдлын олон сайхан шинжvvдийн нэгэн адил бусдад талархәл илэрхийлж сурах нь зевхөн биеэ авч яваа байдал, хувийн соёлын илрэл төдийгvй, сэтгэл, мэдрэмжийн нэгэн гэрэл гэгээ болж байдаг. Бусдад талархал илэрхийлэх, буян vйлдэх хоёр нь хоорондоо тvн ижил төстэй. Таны хэн нэгэнд илэрхийлж байгаа тзлархал чин сэтгэлийнх биш бол хэлж байгаа уг чинь утга учир муутай, илэрхийлэл нь хуурамч, хvйтэн байх болно. Харин сэтгэлдээ талархлыг vргэлж бадрааж явбал та өөрөө бусдад илvv эелдэг, илvv боловсон, илvv сэтгэл татам сайхан харагдах болно. Өдөр бvр хэдэн хормыг та хvрч чадсан бvхнийхээ төлөө талархаж сурахад зарцуулж байвал тун сайн. Учир нь талзрхал илэрхийлнэ гэдэг бол өөрийгөө харьцуулж байгаа хэрэг. Өнөөгийн байдлыг байж болох өөр байдалтай харьцуулж vзвэл та байдал хичнээн дор байж болох байсныг мэдрэнэ. Тэгэхээр муу бvхэн өөрийг тань тойрч өнгөрсөнд талархах хэрэгтэй. Өөрийн талархалыг бvтээлч шинжтэй болгож, тvvнийг өөрийнхөө сайн сайхны төлөө ажиллуулдаг бол. Жишээ нь боссдоо өөрийн ажилдаа ямар дуртайг илэрхийлж, энэ ажил дээр өөрийг чинь тавьсанд тvvнд vргэлж баярлаж талархаж явдгаа бичгээр илэрхийлж болох юм. Энэ бол маш хvчтэй арга. Дарга тань ямар ч байсан өөрт чинь анхаарлаа хандуулж ямар нэгэн чухал vvрэг даалгаврыг итгэн vvрvvлж болох хvн юм гэсэн дvгнэлтэнд хvрнэ. Талархал татах хvчтэй. Тиймээс дарга чинь мөн л өөрт чинь ямар нэгэн байдлаар хариу талархал илэрхийлэхийг бодож болох юм. Vvний зэрэгцээ өөрийн хамгийн ойр дотны хvмvvс, гэр бvлийнхэндээ талархаж байхаа мартаж болохгvй. Хавь уулзаж учраагvй нөхдөө ч эргэн санаж, бололцоо гарвал тэдэнд талархаж баярлаж явдгаа мэдэгдээрэй. Тэдний оролцоо таны өнөөгийн байдалд бодож байгаагаас чинь илvv нөлөөлсөн байж болох л юм. Талархалыг шууд тухайн хvнд сонсогдохоор чанга хэлэх нь шинэ утга санаагаар баяждаг. Гэр бvлийн хvмvvс чинь таныг тэдэнд баярлаж явдгийг мэдэж байж болно, гэхдээ байнга чангаар хэлэх нь танай гэр бvлийн амьдралын уур амьсгалыг өөр болгоно. Таләрхал илэрхийлэх шалтгаан vргэлж олдоно. Худалдан авагч юу ч аваагvй байсан ч япон хvvхнvvд тэдэнд баярлаж талархсанаа илэрхийлдэг. Яагаад гэвэл хожим ямар нэг зvйл заавал худалдан авах болно. Талархал ямар ч vнэгvй, гэхдээ ирээдvйн амьдралыг чинь өөрчлөх чухал хvчин зvйл болж мэднэ гэдгийг байнга санаарай. Эмэгтэйчvvдийн vс самналтаар имижийг тодорхойлох нь 1. Урт, шулуун vсээ задгай тавьсан эмэгтэй маш сексуальный бөгөөд тэд аз турших дуртай байдаг. 2. Yсээ сvлждэг эмэгтэй өөртөө итгэлтэй, даруухан нэгэн. 3. Сэвсийсэн vстэй эмэгтэй. Өөрийнхөө гадаад төрхөнд их анхаардаг, өдөр бvр дахин давтагдашгvйгээр харагдахыг хvсдэг. 4. Богино хэлбэрийн vстэй эмэгтэй. Ажил хэрэгч, бvх зvйл байр байрандаа хэвийн байх ёстой гэсэн зарчмыг баримталдаг лидер бvсгvйчvvд байдаг. Харилцаа : » Имидж дотоод сэтгэлийг ч илэрхийлдэг ________________________________________ 2006-10-18 10:20:25 , Мэдээний дугаар: #37701 Имиж гэж юу вэ Xvмvvс энэ vгийг ямар нэгэн орчуулгагvйгээр тодорхой хэмжээнд ойлгодог болжээ. сурталчилгаа » Тvvгээр ч барахгvй олны өмнө ил байдаг урлаг, спорт, улстөрчдийн тухай болон имижийнх нь талаар ам уралдан яриах дуртай. Чухамдаа имиж гэж юу болох, дэлхий нийтэд имиж нь хvний амьдралд хэр нөлөөлөл vзvvлдэг талаар уншигч та бvхэндээ хvргэе. “Имиж” гэдэг нь шинж төрх, нэр хvнд гэсэн утгатай англи vг. Тиймдээ ч хvний гадаад дvр төрх болон дотоод сэтгэл зvйн өвөрмөц шинж, онцлог байдлын илэрхийлэл болдог байна. Зөвхөн vс засалт, хувцаслалтаар тогтохгvй өөрийгөө илэрхийлэх чадвар болон бусдад төрvvлсэн сэтгэгдлийн нийлбэр нь имиж болдог. Нөгөө талаас имиж нь тухайн хvнд өгч байгаа бусдын vнэлэлт юм. Хэн нэгэнтэй уулзахад ердөө л эхний дөрвөн секундэд имижийн эхний сэтгэгдэл төрнө. Гэтэл энэ хугацаа хоёр хvн зөвхөн гар барих, амар мэндээ мэдэх төдийд л өнгөрнө. Тэгэхээр хvний нэр, яриа, хувцаслалт зэрэг нь эзнээ юунаас ч өмнө илэрхийлчихдэг гэсэн vг. Ер нь хvмvvсийн имижийг бvрдvvлж буй зvйлд гэр орон, ажлын байр, нийгэмтэйгээ харилцаж буй өөрийн хvрээлэл хvртэл ордог байна. Хvн бvр өөрийн имижтэй байдаг. Зөвхөн нэртэй цуутай хvмvvсийн хvрээнд ойлгож болохгvй. Нийгэмд байр суурь эзлэх, сайхан амьдрахыг хvсдэг жирийн нэгнээс улс төр, урлаг, эдийн засаг, бизнесийн салбарын хvмvvст хамаарах өргөн ойлголт. Cэтгэл судлаач Жерард Неренберг хэлэхдээ, “Юу ярьж байгаа нь чухал биш, яаж ярьж байгаа нь чухал. Хvмvvсээс гарах хөдөлгөөн, алхаа гишгээ, сууж буй байрлал нь ч тухайн хvний имиж болж байдаг” гэжээ. Харилцаа : » Нөхөрсөг харилцаа ч нэг төрлийн урлаг ________________________________________ 2006-10-16 11:23:03 , Мэдээний дугаар: #37545 Бид заримдаа амьдралд өөрсдийгөө орь ганцаар мэт төсөөлөх vе бишгvй тохиолддог. Ийм vед бидний олонхи нь найз руугаа утас цохин “Би одоо танайд очлоо” гэж тэр бvр яриад байдаггvй. сурталчилгаа » Амьдралд тохиолддог хувийн, гэр бvлийн, ажлын, нийгмийн гээд сэтгэл vймрvvлсэн олон асуудлын тухай чин сэтгэлээсээ ярилцах, биднийг vнэн сэтгэлээсээ илэн далангvй сонсч чадах тийм найзыг олоход амаргvй ээ. Эргэн тойронд маань янз бvрийн ажил албатай, төрөл бvрийн нийгмийн давхаргын хvмvvс байдаг ч тэдэнтэй биеэ барьж, албархуу, хөндий харилцдаг. Тэр ч бvv хэл заримдаа хамаатан садантайгаа ч ийм янзтай харилцдаг. Ингэж биднийг бие биеэс нь холдуулж, хvйтэн хөндий харилцахад хvргэж буй зvйл чухам юу вэ? Yvний хариулт тун амархан. Бидний эргэн тойрныхонтойгоо харилцах харилцаа, тэдэнд гаргаж буй ааш занд хамаг учир нуугдаж байдаг байна. Хэрэв бид амьдралд тохиолддог олон зvйлийн тухай эргэцvvлэн боддог бол цаг хугацааныхаа нэгээхэн хэсгийг ч болов дээрх зvйлийн тухай бодон, тvvнд цаг хугацаа зарцуулбал амьдралдаа нэгэн том алхам хийлээ гэсэн vг. Тиймээс хvмvvстэй элэгсэг дотно, найрсаг харилцах хvчин зvйлvvдийг дурдъя. Yvнд: Дотнын хvмvvсээ бvv шvvмжил Найз нөхөд, ойр дотнынхоо хvмvvсийг хэзээ ч битгий шvvмжилж байгаарай. Яагаад гэхээр, шvvмжлэл нь харилцааны хамгийн таагvй зvйл бөгөөд харилцагч хvндээ тааламжгvй сэтгэгдэл төрvvлдэг юм. Энэ тухай Дейл Карнеги хэлэхдээ “Би тэр vед маш залуу байлаа. Ихэд сонирхол татах сэдвээр өгvvллэг бичиж байв. Тэр өгvvллэгийнхээ дагуу олон ч зохиолчдод захидал бичиж, хариу авдаг байв. Тэр дундаас нэгэн захианы төгсгөлд “тушаасан боловч уншаагvй” гэсэн бичиг байв. Би vvнийг уншаад тэр хvн маш их ажилтай байж гэж бодсон. Тиймээс нэг захианы төгсгөлд дээрх vгийг бичээд явуулчихав. Ингэж би өөрийгөө хичнээн чухал, завгvй хvн болохоо мэдэрч байсан бөгөөд vvнийгээ бусдад ч илтгэж байв. Америкийн алдарт зохиолчдын нэг Ричард Рэдинг Дэвис миний бичсэн захианы хариуд нэлээд хурц шvvмжлэл бичээд буцаасан байдаг. Yнэндээ тvvний зөв байсан ч би шvvмжилж чадахгvй байсан. Ямартаа тvvнийг нас барахад олон хvн гашуудаж байхад би өнөөх шvvмжлэлийг нь мартаж чадахгvй л байв” гэжээ. Бусдыг муулж буруутгахын оронд тэднийг ойлгохыг хичээ. Хvнд хvсэл зориг, итгэл найдвар чин хvслийг унтрааж, идэвх зvтгэлийг нь бууруулдаг зvйл бол шvvмжлэл юм. Тэгээд ч хvн бvрт сайн тал байдаг болохоор тvvнийг нь олж харан магтаж байх хэрэгтэй. Энэ нь ч тухайн хvнийг амжилтад хvргэхэд тодорхой vvрэг гvйцэтгэдэг юм. Мэндлэхээ битгий мартаарай Мэнд мэдэлцэх нь маш чухал. Та өөрийн хvсээгvй, эсвэл таагvй сэтгэгдэлтэй явдаг хvнтэйгээ мэнд мэдэлцсэнээр магадгvй тэр хvн тань таны тухай бодол нь өөрчлөгдөж болох юм. Мөн ямар ч зvйлд ойр дотнын хvн, найзыгаа таагvй байдалд оруулах зvйлээс татгалзаж бай. Хэрэв vнэхээр тvvний зан, байгаа байдал өөрт тань таалагдахгvй бол тvvнтэй ганцаарчилж уулзан, гомдоолгvйгээр уучлалт гуйж байгаад хэлэх зvйлээ хэлээрэй. Энэ нь та тухайн хvнийг хvндэлж байгаагийн нэг илрэл юм. Эцэст нь, найз нөхөд болон хайрлаж хvндэтгэдэг, ер нь хэнийг ч болов шvvмжлэхгvй байгаад vзээрэй. Хvмvvстэй эелдэг зөөлөн харилцан, тэдэнд магтаалын vг хайрлан, чухал хvн болохыг нь мэдvvлж, vргэлж инээмсэглэн, өглөгч бай. Ингэсэн цагт сая бидний эргэн тойрон, найз нөхдөөр дvvрэн байх болно шvv. Хөмсөг зангидах хэрэггvй Та хэн нэгний өөдөөс бvv хөмсөг зангидаж байгаарай. Харин тvvний оронд хэдий бухимдалтай байсан ч инээмсэглэж харилцаж бай. Хичнээн уурлаж бухимдсан ч бие бие рvvгээ хөмсгөө зангидахгvй байсан нь дээр шvv. Тvvнчилэн өчvvхэн зvйлд ч болов ойр тойрныхондоо энэрэнгvй хандаж, ямар нэгэн зvйлд тэдэнд гараа сунгаж байгаарай. Магтаалын vг бvv хармал Хvнийг vнэлж хvндэтгэн, vргэлж тэдэнд өөрсдийг нь чухал, хvндтэй болохыг нь мэдрvvлж, магтаалын vгийг харамгvй хэлэх хэрэгтэй аж. Нэрт сэтгэл зvйч Джон Девэй “Хvмvvсийн хамгийн чухал бахархал нь тэд өөрсдийгөө нийгэмд чухал, хvндтэй хvн гэдгээ мэдрэх явдал юм” гэжээ. Гэвч харамсалтай нь бид ус агаар мэт хэрэгтэй энэ зvйл хэн нэгэндээ тийм ч амархан бэлэглээд байдаггvй. Хэдий сайшаал магтаалд дургvй хvн гэж vгvй ч магтаалд хэт автах нь ч бий. Гэхдээ хvний сайн талыг олж харан, тvvнийг нь дэмжин өөртөө итгэлтэй болгохын тулд заримдаа нvvрэн дээр нь ил магтаж байгаарай. Ингэж магтан, урамшуулахад тухайн хvн өөртөө итгэх итгэлийг төрvvлж “Хvмvvс миний сайн талыг мэддэг юм байна” гэсэн сэтгэгдлийг төрvvлдэг юм. Харилцаа : » Орчин vе-соёлт харилцаа ________________________________________ 2006-04-15 14:44:16 , Мэдээний дугаар: #23815 Марк Твен:Хvмvvсжилтэй хvн өөрийгөө өргөмжлөн харилцан ярилцагчаа дорд vздэг ч тvvнийгээ нууж чаддаг. сурталчилгаа » Аливаа хvн хvн төрөлхтөний олон зуун жилийн тvvхийн хугацаанд боловсруулсан дотоод ба гадаад соёлыг өвлөсөн байдаг. Ёс зvй нь хvмvvсийн хоорондын харилцааны гадаад илрэл юм. Хvмvvжил, биеэ авч явах соёлыг эзэмшихгvйгээр ямар ч өндөр мэдлэг, боловсрол ач холбогдолгvй болно. Соёл, эелдэг зан, хvмvvжил нь хvний биеэ авч явах соёлын гурван бvрэлдэхvvн хэсэг юм, Соёлтой хvн гэдэг нь vгийн өргөн утгаар дотоод соёлтой буюу боловсролтой, өргөн мэдлэгтэй, ёс суртахуунтай, хvмvvжилтэй хvн юм. Соёлтой хvн гэж эелдэг найрсаг хvмvvжилтэй хvнийг бас хэлнэ. Өнөө vед хvмvvс хоорондоо танилцаж, тvр зуур харьцах нь их болжээ. Хот газарт хvн өдөрт хэдэн зуу, заримдаа хэдэн мянган хvнтэй харьцана. Тэдгээр олон хvний дотоод соёлыг таньж мэдэх бололцоо даанч байхгvй. Хvнийг юуны өмнө гадаад дvр төрх, эелдэг харьцаагаар нь л анхны дvгнэлт хийж харьцана. Соёлтой хvний гол чанар нь эелдэг зөөлөн ааш юм. "Эелдэг зантай байх нь хvний хувьд хамгийн хялбар боловч бусад хvмvvст хамгийн их таалагдана" гэж Сервантес сургасан бий. Эелдэг бус, бvдvvлэг ширvvн харьцахад хvн амархан гомдоно. Хvмvvжилтэй хvн гэдэг нь гэртээ, ажил дээрээ, гудамж талбайд, vзвэрийн газар гээд хаа сайгvй эргэн тойронд байгаа бvх хvнд анхааралтай, хvндэтгэлтэй хандахыг хэлнэ. Хvмvvжилтэй хvн гэдэг нь хvний зуршил болсон эелдэг зан юм. Хvмvvжилтэй байдлыг хvний хоёр дахь мөн чанар гэж vзнэ. Эелдэг зантай хvн сайн мэддэг ч заримдаа хийдэггvй vйлдлийг эргэцvvлэн бодохгvй хийнэ. Ахмад настай хvн зогсож байхад шууд л босч суудал тавьж өгнө. Ахмад настан, эмэгтэйчvvдийг өмнvvрээ гаргана. Жинхэнэ соёлтой хvн нь эелдэг зан зайлшгvй хэрэцээ, зан чанарынх нь салшгvй хэсэг болсон байдаг. Хvмvvжилтэй хэний нэг гол шинж нь ая дантай байх явдал юм. Ая дантай байх гэдэг нь хvмvvсийн хоорондын харилцаанд зохистой хэм хэмжээг мэдрэх, эргэн тойрны хvмvvстэй харьцахдаа баримтлах хамгийн зөв хандлага, зан аашийн маш нарийн, болгоомжтой чиг шугамыг хэлж өгч байгаа хvмvvжилтэй хvний ёс суртахууны торгон мэдрэмж юм. Ая дантай, эелдэг хvмvvсийн vйлдэлдээ удирдлага болгодог зарчим нь тэгж болохгvй, тийм vг хэлж болохгvй, тvvнд анхаарах хэрэггvй гэсэн утгатай юм. Товчоор хэлбэл, ая дан гэдэг нь бусдын алдаа эндэгдлийг харсан ч vзээгvй дvр vзvvлэх, хvний алдаа дутагдлыг засах гэж оролдохгvй байхыг хэлнэ. Бусдын "алдааг олж харахгvй", "шvvмжлэхгvй" байхыг хэн нэгэнд долигонож, ая тал засах явдалтай хольж хутгаж болохгvй. Ая дантай байх гэдэг нь зарчимч, шулуун шударга байхыг vгvйсгэхгvй. Хамгийн гол нь бусдын алдаа, дутагдлыг шvvмжлэхдээ торгон мэдрэмжтэй байж, хvнийг гомдоохгvй, цааш тvлхэхгvй байх ёстой. Эс тэгвээс дотны хvмvvсээ гомдоож, сэтгэлд нь еэв суулгах аюултай. Соёлгvй, хvмvvжилгvй хvн нь олон таптай ч дараах хоёр гажуудалд онцгойлон анхаарах шаардлагатай. Бусад хvмvvсийн ажил хэрэгт хэт шохоорхох, дотоод хэрэгт нь оролцох нь хvний дургvйг хvргэнэ. Хvний ажил төрөлд хошуу дvрж залхаах нь хvмvvжилгvй хvний шинж төдийгvй хvнийг эс хvндэтгэж байгаагийн илрэл болно. Хvнд улиглан наалдах маш эвгvй. Жишээ нь танил хvнтэйгээ тааралдаад "Ажил төрел ямаршуухан байна?" гэж хэвшсэн байдлаар асуухад тулгамдсан ажил терлөө ам хамхихгvй, дэлгэрэнгvй тоочин хvvрнэх нь эвгvй. Хvмvvс хоорондын харилцаанд бvдvvлэг, дээрэнгvй, тэвчээргvй хандах нь бас нэг гажуудал болно. Хvмvvжлийн доголдол, биеэ авч явах соёлын мэдлэггvй байдал, олны дотор биеэ авч явах дадал зуршил болж, хvн өөрөө хичээвэл бvдvvлэг зангаас ангижрах тийм ч хэцvv биш билээ. Гэхдээ бvдvvлэг байдал нийгэмд илvv аюул занал учруулдагийг дурдах нь зvйтэй. Нинжин сэтгэлгvй, өшөө хонзон санадаг хvн ямар ч vед ичгvvр сонжуургvй vйлдэл хийнэ. Тийм хvмvvс эсэргvvцэл vзvvлээгvй тохиолдолд бvр гаарна. Тийм хvмvvстэй зөвхөн vгээр төдийгvй vйлдлээр тэмцэж, цаг тухайд нь зандарч, шаардлагатай vед хуулийн хvрээнд хашраана. Бvдvvлэг, хvмvvжилгvй хvмvvс хэл яриандаа чихэнд чимэггvй хараалын vг байнга хэрэглэдэг. Соёлтой хvн ямар ч нөхцөлд, ялангуяа уцаарлаж уурласан vедээ ч эвгvй vг амнаасаа унагахгvй. Гадна төрх байдлаараа эелдэг хvн бvр өндер ёс суртахуунтай байдаггvй юм. ёс суртахуунтай хvн ямагт эелдэг, хvмvvжилтэй байж, хvмvvс хоорондын харилцааг ямагт зөөлрvvлж, хvмvvс хоорондын харилцааны аугаа сайхныг биечлэн vзvvлж, орчин тойрны хvмvvстээ аз жаргал, баяр хоёр бэлэглэж, талархал хvндэтгэлийг нь хvлээнэ. Марк Твен "Хvмvvжилтэй хvн гэдэг өөрийгөө өргөмжлөн vнэлж, харилцан ярилцагчаа дорд vздэг, гэхдээ тэр бодлоо нуух чадвартай байдаг" гэж хэлжээ. Харилцаа : » Зөв сайхан хувцаславал Таны vгийг хvмvvс дагадаг ________________________________________ 2005-10-17 18:35:12 , Мэдээний дугаар: #16406 Жинхэнэ бизнесмен юм уу улс төрчид сонгодог костюм, vдээстэй хар гутал , хурц биш өнгийн зангиа өмсөж зvvдэг. Хэрэв та тэдэн шиг хувцаслаж чадвал хvмvvс таныг тэдэнтэй адилтгаж , таны vгийг дагана. Нийгэмд амжилттай ажиллаж хөдөлмөрлөж улмаар баяжих дэвжихийн тулд юуны өмнө зөв хувцаслах хэрэгтэй болдог. сурталчилгаа » Тэгвэл эрхэлж буй ажил мэргэжлээс чинь хамааран гурван төрлийн хувцаслалт байдаг ажээ. Хуучинсаг стиль Хуульч, банкир , төрийн албан хаагчид ингэж хувцаславал зохино. - Сонгодог костюм - Костюм ба цамцны өнгө дээд зэргээр хослох - Эмэйгтэйчvvдийн хувьд хөнгөн будалт - Алт юмуу мөнгөн цаг - Сонгодог хэлбэрийн ээмэг - Намхан юмуу дунд зэргийн өсгийтэй гутал - Өвдөгний орчим урттай юбка - Эрчvvдийн хувьд сайн механик цаг , хуримын бөгж ба запонкоос өөр юу ч зvvх ёсгvй. Харьцааны стиль Олон хvмvvстэй харьцдаг компанийхан болон худалдааны салбарынхан ингэж хувцаслана. Yvнд: - Сонгодог загвартай хамгийн их тvгсэн костюм эсвэл гоёмсог цамц ба жакет - Хувцасны материал нь аль болох vнэтэй тансаг байх. - Цамц ба костюмны өнгө хослох албагvй. - Эрчvvдийн хувьд заавал бvрэн костюм биш өөрөөр хэлбэл жинсэн өмдөн дээр пиджак өмсөж болно. - Эмэгтэйчvvдийн хувьд тансаг хийцтэй өмдтэй костюм өмсөж болно. - Эмэгтэйчvvд хөнгөн будалт хийнэ. Уран бvтээлч стиль Загварын ертөнц , дизайнерууд рекламны ажилтнууд, гоо сайхан, бизнесийхэн , шоу бизнесийнхэн - Хачин чамин хийцтэй ноосон цамц,хачин чамин жакет, эрэгтэйчvvд зангиа зvvх хэрэггvй. - Эмэгтэйчvvд сонгодог загвартай өмд өмсөж болно. -Нvvр амаа сайтар будна. Судалгаанаас vзвэл хvний хувцаслалтаас хамааран цалин нь өөр өөр байдаг бөгөөд зөв сайхан хувцасладаг хvмvvсийн цалин буруу хувцасладаг хvнийхээс 20 орчим хувь өндөр байдаг байна. Харилцаа : » Хvний хоорондын харицааг эрvvл байлгадаг 7 арга ________________________________________ 2005-06-23 17:21:33 , Мэдээний дугаар: #12571 1. Бие биенийгээ vл хvчирхийлэх 2. хөгжөөн наргиан 3. Харилцан хvндэтгэл сурталчилгаа » 4. Нэг нэгэндээ сайхан сэтгэлээр хандах 5. Нэг нэгэндээ vнэнч байх 6. Бие биенээ сонсож чаддаг байх 7. Бие биендээ халамж тавих Харилцаа : » Ажил дээрээ ________________________________________ 2005-01-21 16:47:55 , Мэдээний дугаар: #8230 Ажилчин, албан хаагч хэн хvний хөдөлмөрийн соёл гэдэг юуны өмнө өөрийнхөө ажилд чин сэтгэлээс бvтээлчээр хандах, хөдөлмөрийн сахилгыг чанд сахих, дотоод журмын бvх заалтыг гуйвалтгvй биелvvлэхэд оршино. сурталчилгаа » Тиймээс аливаа хvн ажил дээрээ байхдаа ажлын цагийг бvхэлд нь албан vvргээ биелvvлэхэд зориулах ёстой. Хамт ажилладаг нөхөдтэйгөө эелдэг төлөв харьцаж бай. Ямар ч албан тушаалтан хvнд санаа тавьж харьцах ёстой. Бие султай юм уу олон хvvхэдтэй хvнийг гойд анхаарч санаа тавьж бай. Цээртэй vг бvv хэл. Өөрөө бухимдсанаа дэргэдэх нөхдөдөө бvv нялзаа. Ажил дээрээ нөхөдтэйгөө хэт ёсорхож хандах эвгvй. Нөхдийгөө эелдэг дуудаж нэрлэж явах нь зөв. Гаднаас орж ирсэн хvнтэй эелдэг төвшин харьцаж, суулгаж, хvсэлт асуудлыг нь анхаарч санаа тавьж бай. Асуудлыг шуурхай шийдвэрлэж, хvнд суртал чирэгдvvлэлгvй байх гэдэг албан газрын ажлын соёл өндөр байгаагийн гэрч. Эелдэг, ухаалаг удирдах хvн гэдэг захирагдах ажилтан нь хэчнээн доголдсон ч ер аашилж хашгичиж, гомдоосон vг хэлдэггvй юм. Удирдах хvн ажилтнуудаа дотно, дотно биш гэж ялгахгvй бvгдэд нь жигд шаардлага тавьж байх ёстой. Удирдах хvн өөрөө биелvvдж vл чадах зvйл амлах нь зохисгvй. Аливаа асуудлыг олон дахин хэлvvлэлтгvй шуурхай шийдвэрлэж байвал зохино. Соёлч удирдах ажилтан «Миний байгууллага» гэхгvй, «манай байгууллага» гэдэг. Мөн захирагдах хvмvvсээ «чи» гэж дуудах мөрийг нь алгадаж нөхөрсөг зан гаргадаггvй, ажилдаа цагтаа ирж, хvн хvлээн авах тогтоосон цагийг ягштал баримтлах хэрэгтэй. Өрөөнд нь орж ирсэн хvнийг угтан ширээнийхээ араас босож, гар барьж, урьж суулгаад сая албан яриандаа шилжих нь зохимжтой. Эмэгтэйчvvд буюу ахмад хvнтэй ярилцсаны дараа vдэж гаргаж байх нь соёлч зан мөн. Ажлын соёл гэдэгт ажлын байрны тоноглол, тавилгыг зохистой байрлуулах, сайн гэрэлтvvлэг, хэвййн температур, агааржуулалт зохицсон байж байрны дотоод эрvvл ахуйн хамгийн зохистой нөхцөл бvрдvvлэх явдал юм. Хөдөлмөр амралтаа зохистой хослох хэрэгтэй. Vйлдвэрлэлийн гимнастикийг өргөн хэрэглэж бай. Биеийн тамир бол хөдөлмөрийн бvтээмжийг нэмэгдvvлэх гайхамшигт хэрэглvvр, ажлын ядаргаа арилгах, ядаргаа сулралаас сэргийлэх хэрэглvvр мөн. Харилцаа : » Яриа, харилцааны соёл. ________________________________________ 2005-01-21 16:44:35 , Мэдээний дугаар: #8227 Ярианы соёл нь соёлч боловсон байдлын нэг бvрэлдэхvvн хэсэг юм. Ярианы соёлыг эээмших гэдэг нь ойлгомжтой товч тодорхой, илvv олон vггvйгээр зөв гэхдээ хурц, дvрслэлтэй, эелдэг байдлаар өөрийн бодол санааг илэрхийлнэ гэсэн vг юм. сурталчилгаа » Хэл ярианыхаа дутагдлыг засаж vгийн сангаа баяжуулахын тулд уран зохиол байнга уншиж, бусдын хэл яриаг сонгож, төрөл бvрийн тайлбар толь, толь бичиг ашиглаж байх хэрэгтэй. Янз бvрийн зvйр цэцэн vг, хэвшсэн хэллэг, уран зохиолоос авсан ишлэл нь ярианы хэлийг идэвхжvvлж өгдөг. Өөрийнхөө ярианы аялгыг анхаарч байгаарай. Тайван, итгэлтэй ярьж, зогслого хийж, онц чухал vгийг онцгойлон дуудаж ярьдаг байх хэрэгтэй. Бие биедээ хэрхэн хандах байдлыг мөн ярианы соёлд хамааруулж болно. Өөрийн найз нөхөд, хvvхэд, сайн танил, өөрөөсөө ахмад бус хvмvvстэй «чи» гэж харьцаж болно. Харин өөрөөсөө ахмад, хvндэтгэсэн, сайн танихгvй, огт танихгvй хvмvvстэй «та» гэж харьцдаг. Ямар нэг дотно харьцаагvй бол «чи» гэж харьцах нь бvдvvлэг, дорд vзсэн хэрэг болно. Жишээ нь удирдах дарга хvн өөрийн удирдлагад байгаа хvнтэй «чи» гэж харьцах нь өөрийн давуугаа vзvvлэх гэсэн мэт болох учир тун эвгvй байдаг. Дэлгvvрт ороод худалдагч болгоныг насанд нь тохируулахгvй «эгчээ» буюу «хvvхээн» гэх нь эвгvй. Орчныхоо хvмvvстэй харьцахдаа элдэв эрээгvй байдлаас зайлсхийж байх ёстой. Буруу зөв дуудсан гадаад vгээр чамирхах нь тун эвгvй байдаг. Харилцаа : » Хvмvvсийн дунд ба гэр орондоо ________________________________________ 2005-01-21 16:22:40 , Мэдээний дугаар: #8221 Нийтийн дунд биеэ авч явахуй. Юу юунаас өмнө хунийг хvндэтгэн харьцаж сурах нь эрхэм юм. Тvvнгvйгээр хvн, өөрийнхvv хийгээд орчныхныхоо тавыг, алхам бvрдээ алдуулна. Нэгтэй нь эс мэндлэлцэж, нөгөөгөөс уучлалт гуйхаа мартах, гурав дахийг нь анхааралгvй өнгөрөх, эмэгтэй хvнд суудал тавьж өгөхгvй, vе тэнгийнхэн шиг настайчуулын мөрийг алгадаж, хөгшдөд ёс алдан, бvсгvй хvний пальтог эс өмсгөж, хvvрнэгчээ vгээр гомдоон, хооллохдоо ёолж ёхлох гэх мэт. сурталчилгаа » Хvмvvжилтэй, хvн нийтийн дунд хэзээ ч согтуу буюу сахлаа хусаагvй, vс гэзгээ самнаагvй, vрчийж хорчийсон дээлтэй, арчиж зvлгээгvй гуталтай явдаггvй. Хvмvvжилтэй хvн зөвхөн ажилд төдийгvй айлд ч, хурал цуглаанд ч, театр vзвэрт ч, уулзалт болзоонд ч хэзээ ч хожимддоггvй. Хvмvvжилтэй хvн өөрийгөө захиран, хэзээ ч даруу төлөв явдгаараа хvмvvжилгvй хvнээс ялгагддаг билээ. Хvн ер нь нийтийн дунд чөлөөтэй тайван явах хэрэгтэй. Тэгэхийн тулд бvх талаар өөрөө боломжийн хөгжин байх ёстой. Зарим нэг охид хөвгvvд яагаад айлчин гийчнээр явахдаа бие барин, хачин болчихдог билээ? гэвэл аргагvй шvv дээ, тэд чинь юу хийж, ярихаа мэддэггvй бус уу. Ажил төрөлдvv дуршин, ихийг уншин сурч, урлаг уран сайханд явж, vе vе театр, музей vзэн, хэн олонтойгоо нийцэрхvv явна, тэрээр ямар нэгэн шинэ номын тухай маргах. ямар нэгэн сонин ярьж, бусдын яриаг анхааралтай чагнан, дуулахдаа дуулж, бvжихдээ бvжин, тоглон хөгжихөө мэддэг билээ. Бусдыг гоочлон хов бvv зvv. Хэрэв тоглож хошигноход хvрвэл дэргэд байгсдынхаа нэр төрийг гомдоохгvйг хичээ. Бусдын төрх байдал, нэр төр, нас зvсээр нь тоглоом тохуу хийхийг хатуу тэвч. Хэт бvдvvн юм уу vгvй бөгөөс хэт туранхай бие хаатай байх, холын хараа муу юм уу эсвэл эх эцэг нь багад нь нэн хачнаар өхөөрдөж нэр өгсөн зэрэг нь тvvний буруу биш шvv дээ. Хvvрнэгчийнхээ яриаг бvv тасал. Татгалзахаасаа урд гvйцэд сонсож сур. Яриаг чинь хэрэв тасалбал битгий хашгич. Харин дуугvй болж, татгалзаж байгаагий нь сонс. Ярихдаа сонсогчийнхоо гарыг шvvрэх, товчоо оролдон vгтээх, сонсогчоо нударч ёврохгvй бай. Дохих зангахыг мvн тэвч. Хашгичих буюу чанга, хэт удаан хехрvхгvйг хичээ. Дэргэдэх хvмvvсийнхээ тухай vгvvлэхдээ «тэр», «энэ», гэлгvй нэр усаар нь ярь. Театр, кино, клубт суудалдаа очихдоо сууж байгаа хvмvvс рvvгээ нvvрээ харуулж оч. Суудалдаа суусан хойно тань хэрэв хэн нэгнийг суудалдаа очвол босож зай гаргаж vг. Аливаа бэлгийг баяр баясгалантай авч сур. Хайнгахан юм уу эсвэл голонгуй байдал vзvvлэн бэлэг өгөгчөө бvv гомдоо. Янз бvрийн насны, амьдралын янз бvрийн хал vзсэн байдал тvрх бvхий хvмvvстэй зан тvрхvvр нь янз янз хандах болдог. Vнэнийг өгvvлэхэд энд л харьцааны соёл оршмой. Бид, нөхөр, анд, ахан дvvс гэж дууддаг хvн, хvнээ гэх ёсыг эрхэмлэнэ. Бидний зан vйлийн ёс зvйн мөн чанарыг илтгэгч энэ vгсийг хvмvvсийн биеэ авч явах дэг ёсны амьд биелэл болгохын тулд л хэрэглэж сурах хэрэгтэй. Сайн сайхныг хvссэн, нvхvрсvг, харилцан хvндлэхvйн тиим байх нvхцvл манай оронд байна. Хvндэлж явахыг хvмvvсийн дотор сурахад юуны vмнv хувь хvнийг эрхэмлэн хvндлэх, тэднийг чин сэтгэлээсээ анхаарахыг шаардана. Орчин тойрныхоо хvсэл эрмэлзлийг анхааран, тэдний тоомсорловол зохино. Тэгээд л бидэнд хvн яагаад нийтийн дунд юм уу эсвэл гэртээ өөрийгөө хэрхэн авч явах нь ойлгогдож, нийтийн дунд дэг ёсыг баримтлахыг эрхэмлэх болно. Хvндлэмтгий найрамдуу байх гэгч vнэгvй байсан юм vнэд орон, манайд ухаант сургаал болсоор удаж байна. Харамсалтай нь хааяа нэг хvн, хvндлэмтгий найрамдуу байхыг амьдрахад гол биш хам зvйл гэхэд нөгөө нь ховор тааралдах ганц нэг нь тvvнийг өнгөрсөн нийгмийн юм гэж vзэж байна. Гэтэл зөвлөлтийн хvн, тэр тусмаа шинэ коммунист нийгмийн хvний зан төрх нь өөртэйгөө ярьж буй хvнээ анхааран, хvндлэх, өөрийнхөө эрхэм чанараа хvндлэмтгий найрамдуугаар илтгэх учиртай байна. Хvндлэмтгий найрамдуу байх гэгч нь дотнын буюу хvндэлбээс зохих хvмvvстэй харьцахад төдийгvй, зvс vзсэн төдий хvнтэйгээ ч гэсэн харьцахад даруу гvдэсхэн, төв найрамдуу байхаар илэрнэ. Бид ер нь ямар ч холбоогvй тэр энэ хvнтэй хvндлэмтгий найрамдуу харьцахаас чөлөөлөгдөхгvй. Хvндлэмтгий найрамдуу хvн: «Та амар мэнд байна уу?» гэж билэгдлийн vгийг юуны тvрvvнд хэлж, аливааг хvсэхдээ «Ажаам уу», «Та туслах сан болов уу?» «Болгооно уу?» гэхийн алиныг нь өгvvлэн, анхаарч, хэн нэгнийг тусалбал баярлаж гялайснаа хариулж, бусдыг гомдооход буюу сэтгэлээ тавгvйдэхэд «Уучлан ажаам уу», «Өршөөж vзнэ vv» гэж заавал өгvvлдэг билээ. Эрэгтэй хvн бvр эмэгтэйчvvдийг онцлон хvндэтгэх хэрэгтэй. Манай эмэгтэйчvvд болбол бэр, эхнэр, эх, гэрийн эзэгтэй, аугаа уудам эх орны маань иргэн төдийгvй, коммунизмыг идэвхтэй байгуулагчид юм. Эмэгтэйчvvдийг бид мvн хамт олны эрх тэгш, гишvvний нь хувьд хvндлэх ёстой. Владимир Ильич Ленин мэт суут хvмvvс л эмэгтэйчvvдийг хэрхэн хvндэтгэж агсныг vvнтэй холбогдуулж дурсъя юу. Яруу найрагч А.Безыменский, эмэгтэйчvvдийн бvрэлдvvн бvхий Бvх Оросын ажилчин тариачин залуучуудын анхдугаар хурлык тvлөөлөгчдийг өөр дээрээ бараалхахад В. И. Лениний юу гэснийг ийн дурсжээ. Өгvvлбэл: Ильич, — Залуу нөхдvv орцгоо, сууцгаагтун! Сандал аваад ойртоорой. Хvvхнvvд харин бид мэдээж тvшлэгтэй сандалд сууна. Тvшлэгтэй сандал ойртуулж, бvсгvйчvvлд халамжтай харчуул болохоо харуулаарай гэжээ. Соёлч, хvндлэмтгий хvннй ая данч байдал энд харагдана. Ая дан гэдэг нь хvндлэмтгий сэтгэлийн илрэл юм, Ая данч байна гэгч болбол бусдын сэтгэлийг мэдрэн, зан аалийн нь өвөрмөц шинжий нь бодолцон, харилцагч хvнээ ойшоон тоомсорлож, хувь бодгаль төрхийн хувьд тохируулан харьцах аргаа тогтоохыг х.элнэ. Хvний дотоод сэтгэл, гадаад байдлын соёл бол бие биеэс нь салгашгvй нэгэн зvйл юм. Энэ тухайд М.И.Калинин: «Соёлч байх тухай ухагдахуун бол нvvр гараа угаахаас хvний оюун санааны өндөрлөг хуртэлх маш өргvн утгатай зvйл...» гэж онож томьёолжээ. Хvний оюун санааны сайхан нь бие бялдрын хийгээд театр, цэнгэлдэх хvрээлэн, гудамжинд өvрийгvө захирах чадвартай хосолно. Өөрөөр хэлбэл тэр нь хаа ч биеэ соёлтой хун шиг эзэмдэнэ гэсэн vг юм. Ухамсартай, соёлтой хvн бол эмэгтэй хvнтэй хаана ч ая дан алдахгvй, биеэ эзэмдэн ёсонд хазгай vгийг цээрлэнэ. Тийм vгийг хvмvvжилгvй, ах зах ёс мэдэхгvй, мунхаг хvмvvс л чалчиж явдаг бvлгөө. Сайн хvнсэрхэх ч дээ, тийм ч хэрэгтэй юм уу даа гэж, сайн vйл, vг, төрх төлөвийг нэгийнхээ басамжлахад нөгөө нэг нь харин, сахлаа бvтэн долоо хоногт хусалгvй, гутлаа өдөртөө арчилгvй, гар хөлөө өөрийнхөөрөө савчин, мөрөн дээгvvрээ нулимчиж явахад юу нь муу байна, байдгаараа л байгаа биз гэж дуугvй өнгөрөх, яагаад бурууддаг гэвэл чухамдаа хэн зөв цэгцтэй эс ярьж, хувцас хунараа цэвэр эс өмсөж, орчныхонтойгоо ая дантай эс харьцана, тэр ажилдаа болон биеэ авч явахдаа тиим хайхрамжгvй болдог билээ. Салан задгай тиймэрхvv хvмvvс ихэнхдээ сахилгагvй, ажлын байрны соёлыг ойшоон хэлсэн vгэндээ эс хvрч, хамт олноо хохироохын дээр эхнэр хvvхэдтэйгээ ч тиймэрхvv хайнга ширvvн дориун харьцдаг. Өнгөндөө сайхан зан аальтай ч хvн харин vээл суртлаар доройтон, мэдлэг боловсролоор ядуурч, орчин vеийн бэртэгчдийн ёс суртахуунд автан, хувийн өчvухэн эрх ашгаа нийгмийнхээс дээдэлбэл мөн л нийгэмд vнэ цэнээ алдана. Тиймээс зөвлөлтийн хvний төрхийн тухайд ярихад манай хvмvvсийы жинхэнэ төрх бол юуны өмнө гэртээ ч, ажил дээрээ ч, стадионд ч, аян замд ч, vзвэрийн газарт ч хаа бол л хаа, vзэл суртлын туйлбартай ойлголт, дотоод сәтгэлийн өндәр соёл, хvндлэмтгий найрамдуу, эелдэг зан, анхаарал тавимтгай чанар, ая данч байдлаа харуулахад оршино. Харамсалтай нь манайх хvмvvсийн биеэ авч явах горим дэгтэй холбоотой тусламж болох зvйлийг бас л элбэгээр хэвлэн нийтэлж чадахгvй байна. Зарим хvн, гэр орон, айл саахалтынхан, vзвэр vйлчилгээний газар хэрхэн байхаа зочдоо хэрхэн урьж, өөрөө хэрхэн амрахаа тэр болгон мэдэхгvй байна. Мэдээж, ёс суртахууны бvх асуудлыг, амьдралын бvх тохиолд зааварлан зөвлөж чадахгvй аж. Учир нь vйл явдлын янз бvрээс vvдэх нөхцөл байдал хязгааргvй олон юм.