avatar

мягмар гариг бүр архинаас татгалзаарай

2011-03-12,09:37

: » Мягмар гарагт бор дарснаас татгалзаарай -------------------------------------------------------------------------------- Долоо хоногийн өдрvvд өөрийн гэсэн эрхшээсэн гаригтай байдаг бөгөөд тэдгээр нь бидний бие махбод, эрvvл мэндэд тодорхой нөлөө vзvvлдэг. Тиймээс гараг эрхсийн нөлөөг мэдэж, хоолны дэглэм сахих өдрийг сонговол эм, эмнэлэггvй эрvvл байх боломжтой гэнэ. Даваа Эрхшээсэн гариг нь Сар. Бидний хоол боловсруулах эрхтэн, шингэн ялгарах болон боловсрох, сvvний булчирхайд голлон нөлөөлдөг. Өөрийн биеийнхээ эдгээр эрхтний vйл ажиллагааг сайжруулахыг хvсвэл энэ өдөр хоолоо хасч болно. Мөн элдэв харшилд ч Сар нөлөөлдөг тул ямарваа нэгэн зvйлээс харшил авдаг бол энэ гаригт хоолоо сойж, дэглэм сахивал зохино. Мягмар Ангараг гариг эрхшээдэг бөгөөд голлон хvний булчирхайн системийг хариуцдаг. Бидний тvргэн хөдөлгөөн, архинд донтох эсэх, элдэв халдварт өвчинд өртөх, шарх vрэвсэх зэрэг нь Ангарагаас хамааралтай. Иймээс энэ өдөр хоолоо сойж, дэглэм баривал таны булчин шөрмөс уян хатан болох төдийгvй халдвар авахаас сэргийлэн, хурц vрэвслээс хамгаална. Мөн энэ өдөр бор дарс хэтрvvлэн уух, шөнө оройн цагаар явахгvй байхыг чухалчилдаг байна. Лхагва Энэ өдөр мацаг баривал бие дэх бодисын солилцоо сайжирч, оюуны чадавхи дээшилнэ. Учир нь энэ өдрийг хий махбодитой Буд гариг эрхшээдэг. Буд гариг мөнхийн залуу насыг бэлгэддэг тул та энэ өдөр хоолны дэглэм сахивал бие махбод тань залуужиж цус төлжинө. Пvрэв Бархасбадь гариг эрхшээдэг бөгөөд аливааг өргөжvvлэх боломжоор хангадаг. Өвчин хvндэрч ужгирсан, хэд хэдэн өвчнөөр өвдсөн, жин илvvдсэн, эрхтнvvдийн ачаалал ихэссэн тохиолдолд энэ өдөр мацаг баривал нэн зохилтой. Ингэснээр бие дэх өвчний хvндрэлийг арилган шинээр өвчлөхгvй байхад тустай. Мөн энэ гариг элэгний vйл ажиллагаанд нөлөөлдөг тул дэглэм баривал элэг идэвхжин vйл ажиллагаа нь сайжирна. Баасан Та гоо vзэсгэлэнтэй байхыг хvсвэл энэ өдөр мацаг бариарай. Учир нь энэ өдөр Сугар гаригийн эрхшээлд байдаг. Мөн хоолой, бөөрний vйл ажиллагааг хариуцдаг тул дэглэм барьсан тохиолдолд дээрх эрхтнvvд идэвхжин эрvvлжих төдийгvй арьс өнгөний элдэв халдварт өвчин тусахгvй гэнэ. Бямба Хатуу дэгтэй, хөндий хvйтэн Санчир гариг эрхшээнэ. Энэ өдөр та хоолны дэглэм мацаг баривал нуруу нугас, ясны гэмтэл, шvдний өвчин, vе мөчний болон арьсны элдэв өвчнөөс сэргийлж чадна. Турахыг хvссэн хэн боловч Бямбад хоол сойх аваас хялбархан хvслээ биелvvлнэ. Ням Зvрх судасны болон цусны эргэлтийн системийг хариуцагч Нар захирдаг. Тиймээс энэ өдөр хоолоо хасах аваас дээрх эрхтнvvд эрvvлжихээс гадна энэ өдөр мацаг барьж өөрийгөө бvрэн цэвэршvvлж чадвал та өөдрөг vзэлтэй болж, хэн нэгний хайр сэтгэлийг татаж, бvтэлгvй дурлалын дурсамжаасаа ангижрах болно. Бурханы шашны лам нар гvн бясалгал хийхдээ, Сократ, Платон, Пифагор зэрэг эртний Грекийн гvн ухаантнууд ном бичих, тодорхой ажил гvйцэтгэхийн тулд дээрх аргаар мацаг барьж сэтгэхvйн хvч чадал, бие эрхтний эрvvл байдлаа хадгалдаг байжээ

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xaax