
Бөөрөнхий сонгиныг эмчилгээнд хэрэглэх
Бөөрөнхий сонгиныг эмчилгээнд хэрэглэх
--------------------------------------------------------------------------------
Сонгиныг хvний биеийн дархлааг сайжруулдаг гэдгээр нь бид бvгд андахгvй мэддэг. Vнэхээр ч сонгино нь элдэв төрлийн өвчнийг анагаах гайхалтай увидастай.Сонгиныг хvн төрөлхтөн эмчилгээний журмаар бvр эрт vеэс хэрэглэж иржээ. Эртний египетvvд мөн Римын хаанчлалын vед сонгиныг эмчилгээний зорилгоор өргөн хэрэглэдэг байжээ. Иймд сонгиныг хэрэглэж ирсэн тvvх бараг дөрвөн мянган жилийн тэртээгээс улбаатай гэх. Гэвч сонгины хэрэглээг урлаг болтол нь хөгжvvлсэн газар нь яахын аргагvй Төв Азийн Иран, Афганистан улсууд юм. Эндээс сонгины хэрэглээ зэргэлдээх Энэтхэг, Хятад, Грекэд тархсан тvvхтэй. Сонгины амтлах болон эмчилгээний гайхамшгийг нээснээс хойш хvмvvс сонгиныг бараагаар сольж, арилжаж иржээ.
Харин өнөөдөр дэлхийн бvх л оронд сонгиныг тарьж ургуулж, худалдаалдаг болсон билээ. Сонгино нь хvний биеийг эвчлvvлэгч бичил организмын хөгжпийг зогсоох онцгой vйлчлэлтэй бөгөөд энэ шинж чанар нь фитонцит хэмээх бодисыг агуулдагтай нь холбоотой юм байна. Сонгины эмчилгээний зарим жороос авч vзье. Тухайлбал: Хатгааг эмчлэх Эртний египтvvд сонгиныг эмчилгээний журмаар ашигладаг байж. Сонгино маш олон төрлийн аминдэмийг агуулсан байдаг тул I өвөл, хаврын улиралд ханиад грипп ид тархсан vед хоол хvнсэндээ хэрэглэхэд хамгийн тустай ногоо болдог. Хатгааны vед сонгиныг хэрхэн хэрэглэх вэ. Vvний тулд, нэг ширхэг сонгино авч, жижиглэж хэрчээд тавганд хийж тавина. Тавагтай сонгиныхоо дээрээс тонгойн суухдаа томхон алчуураар толгойгоо бvтээх хэрэгтэй. Арван минутын турш сонгиноо vнэрлэхдээ нvдээ заавал аниарай. Энэ эмчилгээг өдөр бvр, нэг сарын турш vргэлжлvvлэн хийх хэрэгтэй. Ханиад туссан vед Эмч нар сонгиныг ханиаднаас урьдчилан сэргийлэх хамгийн сайн vйлчлэлтэй гэж нотолж байна.
Учир нь тvvхий сонгин нь бараг бvх төрлийн ханиадны вирусыг устгах шидтэй байдаг аж. Ханиадыг эмчлэх нэгэн жор байдаг нь "сонгины цай" юм. Цайг бэлтгэхэд нэг ширхэг сонгино л хэрэгтэй. Аргачлал: Нэг ширхэг сонгиныг арилгаж цэвэрлээд, жижиглэн, буцалж буй халуун усанд хийж, гурван минут хэртэй байлгаад шvvхэд сонгины цай бэлэн болно. Бэлэн болсон цайгаа шууд уух хэрэгтэй. Учир нь аминдэм нь халуун усанд амархан устдаг. Бага зэрэг зөгийн бал нэмээд уусан ч болно. Энэ цай нь бронхит өвчний vед ууж хэрэглэхэд ханиалгыг дардаг байна. Сонгины цайг оройдоо чанах нь дээр бөгөөд нойр хvргэж, мэдрэлийн системийг тайвшруулах сайн нөлөөтэй байдаг юм. Сонгиноор бронхитыг эмчлэх Ханиад нь бронхит болж хувирах vе цөөнгvй. Харин vvнийг эмчлэхэд сонгино хамгийн тустай. Бронхитын vед сонгиныг дараах жороор хэрэглээрэй. Vvнд: Нэг ширхэг сонгино, хоолны нэг халбага сахар бэлд. Vрсэн сонгиноо сахартайгаа сайтар хольсны дараа хоолны халбагаар өдрийн туршид хоёр цагийн зайтай иднэ.
Энэ эмчилгээг долоо хоногийн турш тасралтгvй хийх хэрэгтэй. Бронхитын vед дараах хандыг бэлдэж хэрэглэвэл илvv тустай байх болно. Vvнд: нэг ширхэг сонгино, нэг стакан ус, нэг хоолны халбага алтайгийн vндэс хэрэгтэй болно. Ус буцалгаад тvvндээ алтайгийн vндсээ хийнэ. Хандаа хорин минут хэртэй байлгаад vрсэн сонгиноо нэмнэ. Дахиад хорин минут байлгасны дараа шvvж, өдөрт 3-4 удаа хоолны нэг халбагаар уугаарай. Харшлын vед Харшилтай хvмvvст зөвлөхөд шинэхэн сонгинод харшлын реакцын vед элдэв хvндрэл vvсгэгч даавар болох гисталиеныг идэвхигvй болгодог бодис агуулагддаг юм байна.
Харшлын эсрэг эмчилгээнд хэрэглэх жорыг бэлтгэхэд нэг ширхэг сонгино, зөгийн бал, нимбэг хэрэгтэй. Бэлтгэхдээ, сонгиноо vрж жижиглээд, шvvсийг нь шvvж авна. Тvvн дээрээ цайны нэг халбага натурал зөгийн бал, 4-5 дусал нимбэгний шvvс дусааж оройн хоолноос хоёр цагийн дараа ууна. Жор 2. Нэг ширхэг сонгино, хонин зажхуурын тос 20 грамм. Тvvхий бөөрөнхий сонгино авч бага зэрэг нvхлэнэ. Тvvн рvvгээ хонин зажхуурын тосноос хийсний дараа шарах шvvгээнд хий. Бэлэн болмогц нь гаргаж шvvсийг нь уу. Геморрой буюу шамбарам өвчин Ямар ч мэс ажилбар хийлгvйгээр шамбарам өвчнийг анагаах жор бас бий.
Vvнд: Хоёр литр сvv, дөрвөн ширхэг том сонгино бэлтгэх хэрэгтэй. Бэлтгэх арга ба хэрэглэх заавар. Шавар сав /горшок/ авч тvvндээ сvvгээ бас дээрээс нь бvх сонгиноо хий. Дараа нь шавар саваа ямар ч зай гаргалгvй битvvлээд шарах шvvгээнд хийнэ. Зөөлөн гал дээр болгосны дараа шавар саваа модон тагаар таглана. Харин модон таг нь уур гаргах нvхтэй байх хэрэгтэй. Тvvгээр шамбарамтай газраа утсаны дараа вазелин тvрхэнэ. Энэ эмчилгээг долоо хоногт гурваас илvv хийж болохгvй. Шамбарамын эмчилгээнд хэрэглэдэг өөр нэг жорыг бэлтгэхэд нэг ширхэг сонгино л хэрэгтэй. Ингэхдээ, тvvнийг vрж шvvсийг нь ялгаж авна. Шинэхэн шvvсээ цайны халбагаар өдөрт 3-4 удаа усаар даруулж ууна. Ангина Ангиныг эмчлэхдээ халуун компрессыг шөнө тавих хэрэгтэй. Ингэхдээ нэг ширхэг сонгино авч vрvvлээр vрээд шvvсийг нь тусгай саванд ялгаж авна. Vлдсэн сонгины нухашаа жижиг марлинд боож, хvзvvгээ ороо.
Харин шvvсийг нь хоолны халбагаар өглөө оройдоо эсвэл цайны халбагаар өдөрт гурван удаа уух хэрэгтэй. Ардын эмчилгээнд бас сонгино, хvрэн манжингийн нухашыг өргөн хэрэглэдэг юм. Энэ жорыг бэлтгэхэд нэг ширхэг сонгино, нэг ширхэг хvрэн манжин, хоолны нэг халбага уксус орно.
Бэлтгэх арга: Хvрэн манжин авч, хальснаас нь цэвэрлээд vрvvлээр vрнэ. Ингэсний дараа шvvсийг нь авч, тvvн дээрээ уксус болон сонгины шvvсээ нэмж өгнө. Арван минут хэртээ байлгасны дараа тvvгээрээ хоолойгоо зайлна. Ингэхдээ нэг удаа л зайлах хэрэгтэй шvv. Ангины vед бас сонгино, байцааны компрессыг хvзvvндээ тавих хэрэгтэй. Vvний тулд хоёр ширхэг сонгино, таван ширхэг байцааны хальс бэлдээрэй. Бэлтгэх ба хэрэглэх арга. Сонгиноо vрvvлээр vрнэ. Дараа нь байцааны навч бvртээ сонгины нухшаасаа хийж хvзvvндээ тавиад гадуур нь ноосон ороолтоор ороогоорой.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:

Бичсэн: Зочин хэзээ: 21:03, 2011-10-26 | Холбоос | |