avatar

Япончуудын урт наслалтын нууц

2011-03-12,09:40
Япончуудын урт наслалтын нууц -------------------------------------------------------------------------------- Өнөөдөр манай дэлхийн хамгийн урт дундаж настай ард тvмэн бол Япончууд.Хэдийгээр дэлхийн хоёрдугаар дайнаас өмнө тэдний дундаж нас 50 хvрэхгvй байсан ч сvvлийн жилvvдэд Япон хvмvvсийн дундаж наслалт хурдан уртасч хамгийн урт насладаг хvмvvс гэж тооцогдох болжээ. 2001 оны байдлаар Япон эрэгтэй дунджаар 77,71, эмэгтэй 84,61 насалж байна гэсэн Дэлхийн эрvvл мэндийн байгууллагын /ДЭМБ/ мэдээ бий. Эрvvл мэнд, урт наслалт хоёр салшгvй холбоотой. Байгалийн жамаар эрvvл энх, урт наслах хамгийн сайхан. Японы 47 мужаас Окинава арлынхан хамгийн олон 100 гарсан настантай, хамгийн урт насладаг хvмvvс аж. Нэг хvнд ногдох орлого, 100 мянган хvн амд ногдох эмчийн тоогоор Япондоо хамгийн доогуур ч хvн амын эрvvл, урт наслалтаар улсдаа тэргvvлдэг окинава хvмvvсийн урт наслалтын нууцыг сөхөе. Окинава арлынхан хэд насалдаг вэ? Энэ арлын эмэгтэйчvvдийн дундаж наслалт 86,1 /Японы дундаж 84,61/ 65-аас дээш насны эрэгтэй нийт хvн амын 18,45 хувь /Японд 17,54 хувь/, эмэгтэй 24,10 хувь /Японд 22,42 хувь/ байна. Мөн 90-99 болон 100, тvvнээс дээш настай хvмvvсийн тоогоор улсдаа тэргvvлдэг. Ердийн хоол урт наслахад тусалдаг Тэдний vндсэн хvнс гахайн мах, дvvпvv, ногоон, шар өнгийн төрөл бvрийн ногоо, шинэ болон хатаасан жимс, далайн ургамал, ногоо. Мөн vндэсний хоол болох чампури, гахайн тагалцагны шөл, Окинава соба /чанасан гоймон/ зэргийг төрөл бvрийн ногооны хамт хэрэглэдэг. Сvvлийн vед хоол хvнс баруунжиж бvтэц, найрлага нь өөрчлөгдөж байгаа ч энэ арлын эмэгтэйчvvд, дунд болон ахимаг насныхан уламжлалт хоол хvнсээ vргэлжлvvлэн хэрэглэж харин залуучууд, эрэгтэйчvvд орчин vеийн хоолонд илvv дурлах болжээ. Гэхдээ ердийн уламжлалт хоол эрvvл энх байж урт наслахад туслана гэж окинавачууд vздэг нь хайрч шарсан тослог ихтэй, өндөр илчлэгтэй орчин vеийн хоол хvнснээс болгоомжилснийх. Япон хvмvvс өдөрт 12,5 грамм давс хэрэглэдэг бол Окинава арлынхан 10,3 граммыг хэрэглэдэг нь тэдний хооллолтын нэг онцлог. /Монголчууд өдөрт дунджаар 15 грамм давс хэрэглэж байгаа нь ДЭМБ-ын зөвлөмжөөс даруй хоёр дахин их/. Тэдний хамгийн тvгээмэл хэрэглэдэг чампури нь мах юмуу дvvпvvг төрөл бvрийн ногооны хачиртай хамт хэрэглэдэг хоол. Чампури, дvvпvv, чанасан гоймон, олон янзын ногоог давсгvй, харин шар буурцагны амтлагчаар амтлан иддэг байна. Окинавачуудын голчлон хэрэглэдэг хоолны салшгvй хэсэг бол дvvпvv. Канадын судлаачид шар буурцагны “бяслаг” болох дvvпvvг судлан амьтны гаралтай уургийн нэг адил хvний биед vvсдэггvй аминхvчлvvдийг агуулсан “төгс уураг” бөгөөд харин холестерин буюу амьтны гаралтай тос агуулдаггvй болохыг тогтоожээ. Хооллоход бvтэц, найрлагаас гадна хэмжээ гэж бий Японы судлаачид Окинава арлынхны хоолны бvтэц, найрлага, хэмжээ, илчлэгийг судлан тогтоожээ. Тэд өдөрт дунджаар 90-100 грамм мах иддэг бол барууны хvмvvс 200 грамм мах иддэг аж. Харин дvvпvvг өдөрт 100 грамм орчмыг хэрэглэдэг. Шинэ болон хатаасан жимсийг махтай адил хэмжээгээр буюу өдөрт 100 грамм орчмыг иднэ. Ургамлын бас амьтны гаралтай тослогийн хэмжээ 50:50 буюу тэнцvv харьцаатай. Ногоон ба шар өнгийн ногоо, далайн ургамал 100 граммыг өдөрт хэрэглэдэг байна. Окинава арлынхан ажил, мэргэжил, нас, хvйснээс хамаарч өдөрт эрэгтэйчvvд 1,407-1,959 ккал, эмэгтэйчvvд 1,096-1,670 ккал илчлэгтэй хоол хvнс хэрэглэж байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Гэтэл бид өдөрт 2,500 ккал илчлэгтэй хоол хvнс хэрэглэдэг. Хоол бэлтгэх арга чухал Тэд чампури, дvvпvv, ногоо, гоймон, будаа, махыг зөөлөн гал дээр чанаж, жигнэж, эсвэл хөнгөн шарж бэлддэг. Гахайн тагалцагны шөл бол тэдний уламжлалт хоолны нэг төрөл. Сайтар цэвэрлэсэн гахайн тагалцагийг усанд хийж зөөлөн гал дээр 8-10 цагийн турш давс хийлгvй чанана. Эцэст нь давсгvй, тосгvй зөөлөн шөл болдог. Харин орчин vед уг шөлийг шарах шvvгэнд нэг цагийн турш болгож байгаа нь харахад адилхан шөл боловч чанарын хувьд огт өөр тул уламжлалт аргаар бэлтгэхийг чухалчилж байна. Даяарчлалын улмаас хоол хvнсний нэр төрөл, бvтэц найрлага, бэлтгэх арга, хэмжээ ихээхэн өөрчлөгдөж байгаа ч Окинава арлынхан уламжлалт мах, дvvпvv, ногооны чампури, окинава соба, со-ки, гахайн тагалцагны шөл, далайн ургамлын канбугаа хэрэглэсээр урьдын адил урт наслаж байна.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xaax