
Суугаа ажилтай хүмүүсийн хийж занших 7 дасгал
Суугаа ажилтай хүмүүсийн хийж занших 7 дасгал
Нийгмийн хөгжлийн хурдацаа дагаад хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдөж, нэг сандлаас нөгөө сандал руу суусаар өдрийн ихэнх хувь нь өнгөрдөг болоод байгаа билээ. Тиймээс хөдөлгөөний дутагдалаа нөхөхийн тулд та дараах дасгалыг хийж заншаарай.
1. Гараа ташаандаа авч, хоёр мөрөө ар тийш нь болгож нурууныхаа булчинг чангална. Энэ байдалд 4-6 секунд болоод булчингаа суллаж, чөлөөтэй амьсгална. Дасгалыг 3-5 удаа
2. Хэвлийгээ татаж гүнзгийн амьсгаа аваад 2-3 секунд барина. Дасгалыг 6-8 удаа давтана.
3. Сандлын 2 талын ирмэгээс гараараа бариад, сандалтайгаа өөрийгөө өргөх маягаар дээш татаж 3-4 секунд барина 5-7 удаа.
4. Сандал дээрээ цэх суугаад өгзөгнийхөө булчинг чангалж 4-6 секунд барина. Дасгалыг 5-7 удаа хийнэ.
5. Хоёр хөлөө урагш жийж 10-12 секунд барина. Дасгалыг 5-7 удаа давтана.
6. Урагш жийсэн хөлөө өвдгөөр нугалж тэнийлгэх ба дараа нь урагш жийнэ. Дасгалыг 6-8 удаа давтана.
7. Сандал дээрээ чөлөөтэй сууж, биеэ суллаад 3-4 секунд үргэлжлүүлэн хамраараа гүнзгий амьсгал авч, мөн хугацаанд амаараа амьсгал гаргана. Дасгалыг 5-7 удаа хийнэ